CGTN мэдээ

“2022: Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин хөгжсөн түүхт он жил

Нийтэлсэн

Монгол улсын Хятадын түүх соёлын судалгааны нийгэмлэгийн тэргүүн, Хятад судлаач Х.Баатархүү

2022 оноо үдэж 2023 оноо угтаж буй босгон дээр, Хятадын Төв Радио Телевизээс Монгол улсад суугаа сэтгүүлч О.Дарамбазар Монгол улсын Хятадын түүх соёлын судалгааны нийгэмлэгийн тэргүүн, Хятад судлаач Х.Баатархүү-тэй уулзаж, өнгөрч буй 2022 оны Хятад Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн ололт амжилт зэрэг асуудлаар ярилцсан юм. Одоо энэ ярилцлагыг дэлгэрэнгүй агуулгаар нь хүргэж байна.

Сэтгүүлч: Хятад Монголын харилцааны асуудал судлаач хүний хувьд 2022 оны Хятад Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн гол ололт амжилтыг юу гэж ойлгож байгаа вэ? Тэр дундаас танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйлүүдээс дурдвал?

Х.Баатархүү:2022 онд Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа маш их ололт амжилтад хүрсэн гэж үзэж байна. Ялангуяа манай хоёр орны өндөр дээд түвшинд улс төрийн салбар дахь харилцан айлчлалын давтамж хэвээр хадгалагдаж хоёр талын харилцаа улам нягтарлаа. Үүнийг хоёр талаас ярьж болно гэж бодож байна. Нэгд, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчилж, үүнээс өмнө нь 2 дугаар сард Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээнд оролцон БНХАУ-д ажлын айлчлал хийж, улс төр, эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар чухал чухал тохиролцоонуудад хүрч, айлчлалууд нь бүрэн дүүрэн ололт амжилтад хүрсэн юм. Хоёрт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сард Монгол улсад албан ёсны айлчлал хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 9 дүгээр сард Монгол улсад айлчилсан. Энэ 4 удаагийн өндөр дээд түвшний харилцан айлчлал нь Монгол Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан чухал том амжилтуудад хүргэсэн билээ. Үүнд 2022 оны 2 дугаар сард Бээжин хотноо болсон өвлийн олимпийн XXIIII наадам нь надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн онцлог үйл явдал байлаа. Найрсаг хөрш БНХАУ өвлийн олимпийн наадмыг зохион явуулсан нь Монгол улсын хувь маш ашигтай үйл явдал болсон. Даян дэлхийн байдал өөрчлөлт хувьсал ихтэй, улс орнууд цар тахлын хүнд хэцүү байдалд нүүрлэж байсан эгзэгтэй цаг үед БНХАУ өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж, Монгол улсын биеийн тамир спортын салбарынхан талархалтайгаа хүлээн авч энэхүү том арга хэмжээнд идэвхтэй оролцов.

Ийм учраас 2022 онд Монгол Хятад хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа олон улсын ээдрээтэй хүнд нөхцөл байдалд хэвээр эрчимжин хөгжлөө гэж би үзэж байна.

Сэтгүүлч: 2022 онд Хятад улсын хөгжлөөс дэлхий нийтэд ямар шинэ шинэ боломжуудыг авчирч өгсөн гэж та үзэж байгаа вэ?Ялангуяа ХКН-ын ХХ их хурлаас дэлхий нийтэд үзүүлсэн үр нөлөөг та хэрхэн үнэлэх вэ?

Х.Баатархүү : 2022 онд Хятад улсын хөгжил нь дэлхий нийтэд хөгжлийн их олон боломжийг авчирч өглөө гэж би ойлгож байна. Хятад улс нь дэлхийд 2 дугаарт эрэмбэлэгдэг эдийн засгийн том цогц төдийгүй, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч зах зээл юм. Ийм учраас дэлхийн эдийн засаг тогтвортой өсөлтөө хэвээр хадгалахад Хятад улс чухал хувь нэмэр оруулсан гэж хэлж байгаа юм. 2022 оны Бо-Аогийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-г дэвшүүлсэн нь дэлхийн аюулгүй байдал, хөгжлийн тухай нэгэн шинэ соргог үзэл ойлголт болсон. Дэлхийн олон орны удирдагчид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн энэхүү санаачилгыг сайшаан дэмжиж, Хятад улстай хамтдаа дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хүчин чармайлт гаргахаа мэдэгдэв. Иймээс 2022 онд дэлхийн манлайлагчийн хувиар Хятад улс нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжилд их олон шинэ шинэ нөхцөл боломжийг бүрдүүлэн өгсөн байна. Ялангуяа 2022 оны сүүлийн хагаст болсон ХКН-ын ХХ их хурал нь олон орны улс төрчид, эрдэмтэн судлаачид болон олон салбарынхны анхаарал сонирхлыг маш их татаж, их хурлаар авч хэлэлцсэн асуудлууд болон тогтоолууд нь дэлхийн энх тайван, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, олон асуултад зөв тодорхой хариулт өгсөн байна.

Сэтгүүлч: ХКН-ын ХХ их хурлын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний гадаад орнуудад хийсэн айлчлалын үр дүнг тан хэрхэн үнэлж байна вэ?Мөн ирэх 2023 оны Хятад улсын гадаад харилцаа болон Хятад Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар ямар төсөөлөлтэй байгаа вэ?

Х.Баатархүү:ХКН-ын ХХ их хурлын дараа Ши Жиньпин дарга гадаад орнуудад айлчилсан буюу гадаад орнуудын удирдагчидтай уулзалт хийж, олон улсын том чухал арга хэмжээнүүдэд оролцон, дипломат ажиллагаа идэхтэй өрнүүлсэн байна. Ялангуяа 1 сарын хугацаанд Ши Жиньпин дарга 28 улс орон болон олон улсын байгууллагын удирдагч нартай уулзав. 12 дугаар сарын эхээр Ши Жиньпин дарга Саудын Араб болон дундад дорнодын бүс нутагт айлчилж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг талаар чухал том ололт тохиролцоонуудад хүрлээ. Үүнээс гадна, Ши Жиньпин дарга Араб, Африк тэрчлэн Азийн улс орнуудын зарим удирдагч нартай хийсэн уулзалтуудаар дипломат ажиллагааны томоохон амжилтад хүрсэн гэж би үзэж байна. 2023 онд Хятад улсын дипломат харилцаа нь “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлалын дагуу цаашид өргөжин тэлж, тэр дундаа сайн хөрш Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа дорвитой бэхжин хөгжинө гэдэгт Монголын төр засаг, ард түмэн өндөр хүлээлттэй байна. 2023 онд цар тахлын нөхцөл байдал цаашид сайжрахын хэрээр хоёр орны хилийн боомтуудын ажиллагаа хэвийн байдалд орж, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтарсан төслүүдийн хэрэгжилт түргэсэж, Монгол Хятад хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа идэвхжиж, бүх талын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэтгүүлч О.Дарамбазар

Exit mobile version