Нийгэм

Монголд төр түших чадалтай, мэдлэгтэй хүн бий, олохгүй л байгаа юм

Нийтэлсэн

Төрийн ордонд “Гарц шийдлийг олъё” эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач  Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.

Доктор, профессор, зохиолч Л.Дашням “Монголын нийгэм өнөөдөр бидний нүдэн дээр хэврэгшиж байна. Намууд нааш цааш нь чирэх юм. Улстөрийн үзэл бодол гээд л чирэх юм. Миний, чиний хонхор гэх л юм. Буриад, Халхаараа ч дуудалцах болсон. Үнэхээр ч тийм л байна. Бид таван Ерөнхийлөгчийг мэдэж байна, бүгдийг нь л хулгайчаар нэрлэлээ.

Монгол оронд төрийн түшээ болох чадалтай, мэдлэгтэй, туршлагатай хүн байхгүйдээ биш. Төрийн түшээгээ олохгүй байгаа юм. Олохгүй байгаа учраас хулгайчаар нэрлэж байна. Олуулахгүй байгаа юм. Яагаад гэвэл бид сонгуулиа хийж чадахгүй байгаа.

Явж явж Үндсэн хуулийг буруу хэрэглэснээс, буруу ойлгосноос, ард түмний итгэлийг хүлээсэн хүмүүс зөвхөн өөрийгөө, эрх ашгаа хамгаалснаас болж ийм байдалд хүрлээ шүү дээ. Улс орны амьдрал, аж байдал тартагтаа тулаад, одоо бид нэг юм бодохгүй бол болохоо болилоо гэдэгтээ тулаад байгаа. Тийм учраас амьдралтай, хөрсөн дээрээ буусан, нээрэн санаа зовсон зүйл яриасай” гэв.

Мөн тэрбээр Үндсэн хуулиа ингэж, тэгж өөрчилье гэж жор ярих яагаач үгүй байна гэж онцоллоо.

Exit mobile version