Дэлхий

Солонгос энэ жил гадаад ажилчдын тоог нэмэгдүүлнэ

Нийтэлсэн

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамны албаны дарга Пак Жон Пил оны өмнө энэ жилээс гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн журмын өөрчлөлт оруулахаар болжээ.

Өмнө нь E-9 гэх мэргэжлийн бус ажлын визээр жилд 50 мянгаас 60 мянга орчим гадаад ажилчид солонгост ирж ажилладаг байсан бол, энэ жилээс тус визээр зорчих ажилчдын тоог 110,000 болгох аж. Мөн E9 визний хугацааг 3-4 жилээр сунгах боломжтой байсныг уртасгаж 10 жил хүртэл сунгах боломжтой болсон байна.

E-9 виз гэдэг нь гадаад ажилчдыг ажиллуулах тухай хуулийн дагуу олгодог виз бөгөөд мэргэжлийн үнэмлэх юмуу ажлын туршлага шаардагдахгүй үйлдвэр, барилга, газар тариалан болон ферм зэрэгт ажиллах гэж байгаа гадаад иргэнд олгодог виз юм. Энэхүү визийг авах боломжтой орны тоог 16 орон байдаг ба Монгол улс үүнд багтдаг билээ.

Exit mobile version