Энтертайнмент

Баялгийн хамгийн зөв хуваарилалт бол өндөр цалин, тэтгэвэр

Нийтэлсэн

Төрийн ордонд “Гарц шийдлийг олъё” эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.

Доктор М.Найданхүү “Улаанбаатар хотын хүн ам 1.4 сая хүрчихлээ. Цаашид 2-2.5 сая хүрнэ. Энэ шилжилт хөдөлгөөнийг бид зогсоож дийлэхгүй. Энэ бол нийгмийн хөгжил. Гэтэл хотын хүн амын 40 хувийг хөдөө хөөгөөд гаргачих гэгээн мөрөөдөлтэй. Өөр шийдэл хайхгүй бол 40 жилийн дараа ч бид үүнийг яриад л сууж байна.

Хоёрдугаарт, баялгийн сангийн тухай ярьж байна. Норвегийн баялгийн сан нь парламентын мэдэлд байдаг. Үүнийг хэн мэдэх вэ гэхээр парламентаас 6 жилийн хугацаанд хоёр удаа сонгогддог Норвегийн банк мэддэг.

Гэтэл манайд хадгалаад байх юм ярьж байна. Гэтэл баялгийн тэгш хуваарилалт бол өндөр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж шүү дээ. Жишээ нь Норвегид нэг эрдэмтэн нь нэг цагт 50-70 еврогийн цалин авдаг. Нэг дагалдах эрдэм шинжилгээний ажилтан 65-75 мянган еврогийн цалин авна. Энэ бол баялгийн тэгш хуваарилалт.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэж би үздэг. Миний бодлоор УИХ-ын гишүүний тоог 132 болгох ёстой. Үүний 120 нь тойргоос 12 нь жагсаалтаар орж ирдэг системд шилжих хэрэгтэй” гэв.

Exit mobile version