Бидэнтэй нэгд

Нийгэм

Э.Цолмон: Хүүхдээ улирлын амралтаар нь томуугийн вакцинд хамруулж чадвал томуугийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болно

Нийтэлсэн

2022-2023 оны улирлын томуугийн вакцин болон томуу, томуу төст өвчний өвчлөл хэр их байгаа талаар Интермед эмнэлгийн Дархлаажуулалт хариуцсан халдварын эмч Э.Цолмонгоос тодрууллаа.

– Томуу, томуу төст өвчний өвчлөл энэ жил ямар түвшинд байна вэ? 

– Томуу бол вирусээр үүсгэгддэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад нийгэмд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. 9-10 дугаар сараас эхлээд 3-4 дүгээр сар хүртэл дэгдэлт хэлбэрээр гардаг халдварт өвчин.

Томуу өвчинтэй холбоотойгоор олон судалгаа гарсан байдаг. Тухайлбал, ДЭМБ-ын судалгаагаар тухайн жилийн хэмжээнд дэлхий даяар 3-5 сая хүн амьсгалын замын томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг гэж гарсан. Үүний дотроос нас баралтын хувьд 290-670 мянга буюу өвчлөлтэй холбоотой их нас баралт бүртгэгдсэн тоон судалгаа байна.

А хүрээний H1N1 вирусийн халдвар дэлхий нийтийн хэмжээнд хамгийн өндөр байна. Дэлхий даяар 151,700 – 575,400 хүн энэ вирусийн халдвараар нас барсан гэх тооцооллыг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс гаргасан. Тэгэхээр өвчлөл, нас баралтын хувьд маш өндөр байгаа.

– Монгол Улсын хувьд ямар байна вэ? 

– Томуу, томуу төст өвчний үүсгэгчүүдийн хувьд А хүрээний вирус Монгол Улсад дэгдээд байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Томуугийн үндэсний төвийн мэдээлэл долоо хоног бүр гардаг. Сүүлийн буюу 52 дахь долоо хоногийн мэдээллээр манай улсын хүн амын дунд А хүрээний H1N1 вирусийн халдвар, А хүрээний H3N2 вирусийн халдвар болон В хүрээний вирусийн халдвар хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр гарсан, эргэлтэд байгааг хэлсэн.

Энэ халдварын өвчлөлөөр эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдийн 30-аас дээш хувь нь томуугийн вирусийн халдвараар хүндэрч, хэвтэн эмчлүүлж байна. Иймээс өвчлөл, нас баралт өндөртэй байгаа вирусийн халдварын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд харьцангуй идэвхтэй хамрагдах болсон.

ДЭМБ-ын зөвлөснөөр тухайн жилдээ тухайн дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай вирусийн омгуудыг оруулсан вирусийн вакцин хийх зөвлөмж олгодог.

Үүний дагуу Интермед эмнэлэг БНСУ-ын Green Cross үйлдвэрийн “GC FLU 4 ЦЭНТ” гэсэн энэ вакциныг оруулж ирээд, иргэддээ хийж байгаа. Вакцины хамгаалах чадварын хувьд 95-98 хувь хүртэл томуугийн вирусээс хамгаалах судалгаатай ба нэг жилийн хугацаанд дархлаа тогтдог. 4 ЦЭНТ гэдэг нь дөрвөн төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хатгалтаар дөрвөн төрлийн вирусийн эсрэг хамгаалах чадвартай сүүлийн үеийн вакцин юм.

– Тус вакцины хийгдэх тунгийн хувьд ямар байх вэ?

– Нэг хүнд нэг тун вакцин хийнэ. Томуугийн вакцин огт хийлгэж байгаагүй бөгөөд томуугийн халдвараар өвчилж байгаагүй 9-өөс доош насны хүүхдэд хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийнэ.

“ХОС ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА НЬ ТОМУУГИЙН ВАКЦИН”

зураг

– Вакцин хийлгэснээс хойш хэр хугацааны дараа хүний биед дархлаа бүрэн тогтдог вэ?

– “GC FLU 4 ЦЭНТ” вакцины хувьд хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногт бүрэн дархлаа тогтож эхэлнэ.

Манай орны хувьд хүйтний эрч чангарч байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сурагчдын улирлын амралтаар нь томуугийн вакцинд хамруулж чадвал томуугийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болно гэж хэлмээр байна. Яагаад гэвэл гэртээ байх хугацаандаа вакциндаа хамрагдчихвал сургуулийн орчинд орох үед бүрэн дархлаа тогтчихсон, дэгдэлтэд байгаа вирусээр өвчлөхгүй, өвчилсөн ч хүндрэхгүй.

Түүнчлэн удахгүй Монголын уламжлалт Цагаан сар болж олон нийттэй харилцаанд их ордог үе ирэх учраас вакцинд хамрагдах нь их чухал.

– Дархлаажуулалтад хэн хамрагдаж болох вэ?

– Зургаан сараас дээш насны бүх хүн хийлгэж болно. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс томуу, томуу төст өвчнөөр хүнд өвддөг тул дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Томуугийн үндэсний төвөөс хэлэхдээ манай орны хувьд томуугийн өвчлөл нь идэвхжилтийн түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн. Дээрээс нь томуу, томуу төст өвчний томоохон давлагаа илрэх магадлалтай. Мөн цар тахлын шинэ давлагаа нэмэгдэж, хос цар тахал хэлбэрээр идэвхжих магадлал өндөр байгааг ДЭМБ, Монгол Улсын Томуугийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж, зөвлөмж хүргэж байгаа.

Тиймээс хос цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь томуугийн эсрэг вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ жилийн хувьд өвчлөлийн хувьд хүндрэлийн хувьд өндөр байна. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг бас ачаалалтай ихтэй ажиллаж байгаа.

– Томуугийн вакцины эсрэг заалт нь юу вэ, мөн танай эмнэлгийн хувьд томуугийн вакцин хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ? 

– Өндөг, тахианы махны харшилтай. Өмнө нь вакцин, био бэлдмэлээс харшилж байсан. КОВИД-19 халдвар батлагдсанаас хойш 21-30 хоногийн дараа томуугийн вакцинд хамрагдана. Томуугийн вакцин 20% хямдраад, 52,000 төгрөг болсон байгаа.

CGTN мэдээ17 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн