Бидэнтэй нэгд

Эдийн засаг

И.Бямбасүрэн: Бид орон сууц худалдан авах хөнгөлөлттэй боломжийг санал болгодог

Нийтэлсэн

Монгол Улсын хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулж орон сууц, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, үйлчилгээгээр бусдаас тэргүүлж туршлагатай тоглогч гэдгээ бүтээн байгуулсан төсөл хөтөлбөрүүд, худалдан авагчдын сэтгэл ханамжаар батлан харуулаад байгаа “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд ирж буй шинэ оны мэнд хүргэе. Танай компанийн хувьд өнгөрсөн жилийг амжилтаар дүүрэн үдэж байгаа юм байна. Энэхүү сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?

-Баярлалаа. Танд ч бас шинэ оны мэнд хүргэе. “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн хувьд төсөл хөтөлбөрүүдээ тухайн орон сууцанд амьдрах гэр бүлийн гишүүн бүрд тааламжтай, ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн хамгийн бодит үнэ, уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож ажилладгаараа бусдаас давуу талтай.

Бид өнгөрсөн хугацаанд орон сууцны найман төсөл, оффис үйлчилгээний нэг төслийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж 20,000мкв оффис үйлчилгээний талбайг түрээслэн борлуулж, нийт 2000 гаруй айл өрхийг орон сууцжуулан салбартаа тэргүүлэгч болох зорилтыг тавин ажилласан. Бидний барьсан барилга, орон сууцанд амьдарч байсан, барилгын чанар, давуу талыг нь бодит амьдрал дээр мэддэг болсон захиалагчид маань дараагийн байраа авахаар гэрээ хийж, үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа манай орон сууцыг санал болгоод ирж байна. Өөрөөр хэлбэл өндөр өртөг төлж реклам сурталчилгаа хийлгэснээс илүү манай барилгын чанар, давуу талыг нь бодитоор мэдэрсэн хэрэглэгчид маань дараагийн захиалагчдын гүүр болж байгаад сэтгэл хангалуун явдаг даа. Энэ бол бидний ажлын үр дүн, нэг үгээр шалгалтын дүн гэсэн үг юм.

-2000 гаруй айл өрхийг орон сууцжуулсан гэлээ. Богино хугацаанд амжилттай борлуулалт хийжээ. Танай компанийн зүгээс ямар бодлогыг хэрэгжүүлж энэ амжилтад хүрсэн бэ?

-“Улаанбаатар пропертиз” ХХК нь 2013 оноос хойш өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, оффис түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж орчин үеийн, шинэлэг төсөл хөтөлбөрүүдээрээ барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан Үндэсний бахархалт үл хөдлөх хөрөнгийн менежментийн тэргүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна.

Манай компанийн хамгийн том давуу тал гэвэл бид зах зээлийн онцлог болон хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг маш сайн судалсны үндсэн дээр зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, шаардлагатай тохиолдолд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийг хурдтай гаргаж, үнийн уян хатан бодлогыг баримталж ажилладаг. Өөрөөр хэлбэл бид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой жижиг деталь бүрийг нарийн тооцоолж хөөсрөлтөд авталгүйгээр хамгийн бага бодит үнийг тогтоож орон сууцны мкв-н үнэлгээг тогтмол барьж ажилладаг.

Ганц жишээ дурдъя л даа. Сүүлийн 2-3 жилд Коронавируст цар тахал, ам.долларын ханшийн өсөлт, Монголбанкны бодлогын хүүгийн чангаралт, барилгын материалын үнийн өсөлт зэрэг нь барилгын салбарт хүнд цохилт болсон. Энэ үед манай компани үнийн уян хатан бодлого баримталж хотын төвд байрлалтай шинэ орон сууцандаа хөнгөлөлттэй үнээр захиалга авч ажилласан нь өнөөдрийн орон сууцны өсөлттэй зэрэгцэн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт буюу зах зээлийн ханшаар 50 хувь өгөөжтэй хөрөнгө оруулалт болж чадсан. Захиалагчид маань энэ тал дээр сэтгэл ханамжтай өндөр байгаа.

-Танай компанид ипотекийн зургаан болон найман хувийн зээлийн нөхцөлөөс гадна орон сууц худалдан авах гэж буй хүмүүст зориулсан боломж шийдлүүд байдаг уу?

-Бид өөрсдийн санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй байгаа залуустаа маш олон боломжийг санал болгодог. Орон сууц худалдан авахаар төлөвлөж, судалж байгаа иргэдийн хувьд тэдний хүсэл сонирхолд бүрэн нийцэх, гэр бүлийн гишүүн бүрийн бүх шаардлага нөхцөлийг зуун хувь хангах орон сууц олно гэдэг амаргүй.

Энэ тал манай хэрэгжүүлж байгаа орон сууцны төслүүд өндөр үнэлгээ авдаг. Хүлээн авах ресейпшн, нэгдсэн лобби танхим, хүлээлгийн танхим, нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг хүртэл төлөвлөж өгснөөрөө оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр хотхон дотроо тав тухтай амьд­рах боломжийг бүрдүүлж чадсан.

Захиалагчдынхаа насаараа амьдарч, үр ачдаа өв­лүүлэн үлдээх үл хөдлөх хөрөнгийг бид илүү үнэ цэнтэй байлгахын тулд энэ мэтчилэн жижиг зүйл дээр хүртэл анхаарч хичээн ажилладаг даа. Ялангуяа ипотекийн зээлийн гарц хумигдсан өнөөгийн нөхцөлд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрт хувь нэмрээ оруулах зорилгоор компанийнхаа барьж байгаа орон сууц, үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад зориулан тэг хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг залуу гэр бүлүүддээ олгож ирсэн.

Мөн тогтмол орлоготой хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэсэн шалтгаанаар банкны зээлд хамрагдаж чаддаггүй гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдийнхээ хүсэлтээр орлого нотлох шаардлагагүйгээр зээлд орон сууцны зээлд хамруулж, маш амжилттай ажиллаж байгаа. Нэг үгээр хэлэхэд манай компани захиалагч тал орон сууцаа сонгож гэрээ хийхээс эхлээд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр албан ёсоор авах хүртэлх түрээс, худалдаа, зээл зэрэг бүх үйлчилгээг нь нэг дор цогцоор нь үзүүлж байна. Улаанбаатар хотод ойрын таван жилийн хугацаанд дахин 210 гаруй мянган өрх орон сууц худалдан авах хэрэгцээ байгаа боловч эдгээрийн ердөө 16 хувь нь буюу 35 мянга гаруй нь л худалдан авах чадамжтай гэдэг статистик үзүүлэлт бий. Бидний үзүүлж байгаа цогц үйлчилгээ энэ тоон үзүүлэлтийг бага ч гэсэн дээшлүүлнэ гэдэгт итгэж байна.

-Хил гаалийн хорио цээр, барилгын материалын нийлүүлэлттэй холбоотойгоор орон сууцны м2-ын үнэ огцом нэмэгдсэн. Ирэх 2023 онд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх үү эсвэл буурах магадлалтай юу?

-Бидний хэрэгжүүлж борлуулсан төслүүдийг авч үзвэл компанийн тогтоосон анхдагч үнээс хоёр дахь зах зээл дээрх үнэ маш ихээр өссөн харагдаж байгаа нь манай төслүүдийн чанар болоод компанийн туршлага гэж харж болно. Төгрөгийн ханш унаж, бодлогын хүү чангарснаар хэрэглэгчид хөрөнгөө аль салбарт оруулж хөрөнгө оруулалт хийхээ бодож байна. Ухаалаг хэрэглэгчид аль хэдийнээ үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалт хийж орон сууц худалдан авч эхэлсэн нь урт хугацаандаа үнээ тогтвортой барьж өснө гэж харж байгаатай холбоотой. Миний харж байгаагаар үл хөдлөх хөрөнгийн үнэ буюу орон сууцны үнэ ирэх онд ч өснө гэдэгт итгэлтэй байна.

-Орон сууц худалдан авах гэж байгаа хүн бүр уг барилгыг барьсан компани хэр туршлагатай, барьсан орон сууц нь хэр чанартай талаар мэдэхийг хүсдэг?

-Тийм шүү. Бид залуусынхаа хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орныхоо хөгжил цэцэглэлтийг цогцлоон бүтээж, залуу гэр бүлүүд­дээ тохилог, орчин үеийн, шинэлэг шийдэл бүхий чанар­тай орон сууцанд ая тухтай амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлэхээр ажилладаг. Энэ ч утгаар нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс манай компанийг Монголдоо чанарын удирдлагын ISO 9001:2010 тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн барилгын салбарын анхны компани гэж батламжилсан. Өнөөдөр манай компанийн удирд­лага, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нарийн бүртгэл зохион байгуулалтын дор явагдаж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, шат дамжлага, ажилтнуудын ур чадвар, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт олон улсын хэмжээнд хүрч бид өдөр тутмын үйл ажиллагаандаа Чанарын менеж­ментийн MNS ISO 9001:2016 стан­дартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Одоо танай компанийн хэрэгжүүлж байгаа төсөл болон дараагийн 10 жилийн төлөв­лөгөөг сонирхож болох уу?

-Ирж буй 2023 онд манай компанийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бидний ирээдүй болсон бяцхан үрстээ зориулсан нийгэмд тустай олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа хэлэхэд таатай байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид залуу гэр бүлүүдийг дэмжин стандарт зэрэглэлийн хэд хэдэн орон сууцны цогцолбор төслүүдийг маш амжилттай хэрэгжүүлж “Улаанбаатар пропертиз” ХХК салбартаа тэргүүлэгчдийн хэмжээнд хүрснээ харуулж чадлаа.

Ирж буй 10 жил бол “Улаанбаатар пропертиз” ХХК барилгын салбарт олж авсан туршлага, мэргэжлийн ур чадвараа дахин нэг шат ахиулж, Монгол Улсын хэмжээнд салбартаа түүчээлэгч болохоо батлан харуулах чухал үе юм. Бид энэ зорилгын хүрээнд “Ривер кастел” 26 давхар бизнес ангиллын төслөө амжилттай эхлүүлэн хэрэглэгчдээсээ захиалгаа аваад явж байна.

“Ривер кастел” төсөл нийслэл Улаанбаатар хотын төв цэг А зэрэглэлд СБД-ийн наймдугаар хороо “Чингис хаан” зочид буудлын баруун талд Сэлбэ гол дагуу байрлалтай. Барилгын 1-6 давхартаа олон улсын стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төвүүд, тансаг зэрэглэлийн үйлчилгээ, спорт, фитнес төвүүд зэрэг хэрэгцээтэй бүхнийг нэг дор цогцоор нь төлөвлөж орчин цагийн хамгийн үнэтэй зүйл ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭХ ШИЙДЭЛ болсноороо ажил хэрэгч хэн бүхний амьдрах, ажиллах УХААЛАГ СОНГОЛТ байх болно. Эдгээр бүх төсөл хөтөлбөрүүд маань “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн тасралтгүй үргэлжлэх амжилтын түүхийн дөнгөж эхлэл гэж бид харж байгаа.

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

CGTN мэдээ12 цаг өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр5 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Дэлхий5 өдөр өмнө

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийгэм5 өдөр өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Дэлхий5 өдөр өмнө

БНСУ | Юн Сог Ёлийг давж заалдах боломжгүйгээр шүүнэ

Нийгэм5 өдөр өмнө

ЖДҮ | Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага, албан хаагчидтай уулзлаа

Улс төр5 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Манайх шиг эмч нараа ялладаг улс ховор

Энтертайнмент6 өдөр өмнө

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Дэлхий6 өдөр өмнө

WADA-гийн тэргүүнд ганц л хүн нэр дэвшив

Нийгэм6 өдөр өмнө

“СТ-4” орон сууцны дахин төлөвлөлтийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм6 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ