Дэлхий
Доналд Трампыг Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшүүлжээ.
Тус албан тушаалд Доналд Трампыг нэр дэвшүүлсэн хүн нь Бүгд найрамдах намын гишүүн Мэтт Гетц аж. Тэрбээр “Би Доналд Трампыг Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшүүлж байна. Трампын үед АНУ дотоод болон гадаад бодлогын хувьд амжилтад хүрсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэ нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгох 11 дэх удаагийн оролдлого юм.
Өмнө нь 10 удаа уг албан тушаалд амжилтгүй сонголт хийсэн бөгөөд Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаал нь АНУ-ын төрийн гурав дахь том албан тушаал билээ.