Нийгэм

“Автобусны жолоочид анхааруулга өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг танилцуулсан” гэв

Нийтэлсэн

Автобусны жолооч бүхээг дотроо газ асааж, дулаацаж байна гэх тайлбартай бичлэг цахим сүлжээнд гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор “Зорчигч тээвэр гурав” ОНӨАТҮГ-ын дарга О.Ганбаатараас тодрууллаа. 



Тэрбээр “Тухайн үед автобусны хийн систем нь царцсан учраас холбогдох байгууллагад хандаж, дуудлага өгсөн байдаг. Улмаар цаг хожих санаатайгаар дуудлага арай очиж амжаагүй байхад жолооч ийм үйлдэл гаргасан юм билээ. Гэхдээ энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцоогүй. Нуулгүй хэлэхэд, энэ бол нийтийн тээврийн чанарын асуудалтай холбоотой байсан. Тиймээс жолоочид анхааруулга өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, холбогдох санамжийг танилцуулсан.

“Дэгү марк”-ийн уг автобус нь 2009 оноос буюу 14 дэх жилдээ үйлчилгээнд явж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан автобус гэсэн үг. Монгол Улсын дээд стандартад зааснаар нийтийн тээврийн автобус 12 жил үйлчилгээнд явах ёстой байдаг. Тиймээс ашиглалтын хугацааг нь түр сунгахаар Стандарт, хэмжил зүйн газарт хүсэлт гаргаад явж байсан.

Одоогоор манайд 14 дэх жилдээ үйлчилгээнд явж байгаа “Дэгү марк”-ийн 30 ширхэг автобус бий. Шинээр автобус орж ирсний дараа эдгээрийг үе шаттайгаар ашиглалтаас гаргана.

Энэ сарын 15-наас шинээр 100 автобус оруулж ирнэ. Одоо хэдхэн хоног л тэсчихвэл манай баазын хувьд ашиглалтын хугацаа дууссан нийтийн тээврийг огт ашиглахгүй болох боломжтой” гэлээ.

Exit mobile version