Нийгэм

С.Батдөлийг хорих эсэх шүүх хурал ДАВАА ГАРАГТ ТОВЛОГДЖЭЭ

Нийтэлсэн

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрөгч баасан гарагийн /2023.01.06/ үүрээр 48 цагийн хугацаатай саатуулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

Харин олон нийтийн сүлжээгээр түүнийг сулласан талаар албан бус мэдээлэл гарч байгаа юм. Тэгвэл С.Батдөлийг цагдан хорих санал нь өнгөрөгч баасан гарагийн /2023.01.06/ орой буюу ажлын цаг дууссан хойно холбогдох байгууллагат ирж, хурлыг нэгдүгээр сарын 09-ний өдөр 10 цагт товложээ.

Эргэн сануулахад ХЗДХ-ийн сайдын мэдээлснээр С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Exit mobile version