Нийгэм
ЭРДЭНЭС МОНГОЛ | 88 ажлын байрны бүртгэл дуусахад 8 хоног үлдлээ
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2-12 сая төгрөгийн цалинтай 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс олон нийтэд нээлттэй зарласан.
Сонгон шалгаруулалтын бүртгэл нэгдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах бөгөөд энэ хугацаанд ажил горилогч та мэдээллээ хэдэн ч удаа засварлах боломжтой. Мөн Журамд зааснаар нэг хүн хоёр өөр түвшний ажлын байран дээр бүртгүүлэх боломжтой.
Бүртгэл дуусаад нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сонгон шалгаруулалтыг явуулна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
- Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
- Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
- Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.
Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://e-tanhim.gov.mn/ линкээр авна уу.
Бүртгүүлэх холбоос: https://e-tanhim.gov.mn/
Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.
Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.