Бидэнтэй нэгд

Улс төр

Төрд шургалсан түр хүмүүсийн балаг

Нийтэлсэн

-Ковидын хуулиар томилогдсон АМГТГ-ын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны газрын дарга Б.Уянга нар хуулийг уландаа гишгэж гүйцлээ-


Төрд түр хүмүүс байх нь тун аюултай ажээ. Тэдэнд нэр төр гэж үгүй. Сайдаа л тойглохоос салбараа бол боомилно. Төрийн хууль түй ч хамаагүй. Томилсон албан тушаалтандаа үнэнч байх нь төрд зүтгэж буй хэлбэр гэж ойлгоно. Ийм хүмүүсийг Монголын төрөөс цэвэрлэх гэж уг нь их олон жил хичээсэн юм. Төрийн албаны тухай хуулийн тэр олон өөрчлөлт, шинэчлэлт гагцхүү ийм л ганц зорилготой байв. Гэвч зовлон болоход лам баяжиж, зуд болоход нохой зоолдогийн адилаар цар тахал тэдэнд дахин нэг боломж олголоо. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хатуу шалгуурыг алгасаж, Ковидын хуулийн дагуу ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ийм хүмүүсийн тэргүүн эгнээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга нар бичигдэнэ.

Тэдний үг нь ч, үйлдэл нь ч, бүр эс үйлдэл нь ч уул уурхайн салбарын хөгжлийг хэдэн жилээр хойш чангааж байна. Гэхдээ энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлэх учраас эхлээд нэг чимэгтэй мэдээ дуулгая. Шинэ он гармагц ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэн мэдэгдэл хийсэн нь Ковидын буюу Цар тахлын тухай хуулийн үйлчлэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх тухай байсан. Энэ дагуу төрд түр шургалсан хүмүүс ажлаа өгнө. Тэдний дунд дээр өгүүлсэн Л.Баярмандал, Б.Уянга нар ч багтаж буй. Учир нь, тэдний хэн нь ч Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шалгуур, мерит зарчмаар шатлан энэ албанд томилогдоогүй учраас өчиггүй ажлаа өгөх ёстой. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг төрд түр ажиллахаа тэд мэдэж байсан гэсэн үг. Гаргасан үйлдэл, эс үйлдэл бүхэн нь ч ийн дүгнэхэд хүргэж байна. Монголд хүн бус, хууль засаглах ёстой гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ярьдаг. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга хэлдэг. УИХ-ын дарга Г.Занданшатар бүр зарчим гэж үздэг. Гэвч хуулийг гууль гэж боддог Л.Баярмандал, Б.Уянга нарын хүмүүс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүхийн шинэчлэл, шударга ёсны зарчмыг уландаа гишгэж байх юм.

Ганцхан жишээ өгүүлэхэд, 2019 оноос хойш хохирлоо Засгийн газраас нэхэмжилж буй уул уурхайн 20 гаруй компанийн асуудал байна. Илүү ойлгомжтой тайлбарлавал, өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугаацаагаа зарцуулж улсын олгосон талбайд хайгуул хийж байсан компаниудын лицензтэй талбайг нэг л өдөр төр өөрийн тусгай хэрэгцээндээ авсан байгаа юм. Улс тусгай хэрэгцээнд авсан учраас газраа чөлөөлөхийг хувийн хэвшлийнхнээс шаардаж, хүн бус хууль засагладаг улс учраас аж ахуйн нэгжүүд ч чөлөөлсөн. Гэхдээ хүний хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг хурааж авч байгаа бол хайгуул хийхэд зарцуулсан цаг хугацааг нь биш юм гэхэд хөрөнгө мөнгийг нь буцааж олгох нь зүй ёсны асуудал. Ашигт малтмалын тухай хуульд ч энэ тухай маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэвч хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар өнөөг хүртэл уул уурхайн 20 гаруй компанийг чирэгдүүлсээр байна. Эцэст нь, эдгээр компаниуд Монгол Улсын хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүх аж ахуйн нэгжүүдийн талд шийдвэр гаргаад байгаа юм. Гэтэл Улсын Дээд шүүхээс хүртэл уул уурхайн компаниудыг хохиролгүй болгож, нөхөн олговор олгохыг Засгийн газарт даалгаад байхад АМГТГ, УУХҮЯ өнөөг хүртэл үл тоосоор байгаа аж. Бүр тодорхой хэлбэл, АМГТГ-ын дарга Л.Баярмандал асуудлыг дарж, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга гацаадаг гэсэн үг. Аль аль нь Цар тахлын хуулиар энэ албанд очсон хүмүүс. Хуулийн шалгуур хангаж, шатлан дэвшээгүй албан тушаалтнууд. Б.Уянга нь гадаадад сурч ирээд шууд л Газрын даргаар томилогдсон бол Л.Баярмандал нь төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй хүн агентлагийн дарга болчихсон тууж яваа. Тиймээс ч тэд ажлаа мэдэхгүй байна уу, аль эсвэл нэгэнт чөлөөлөгдөх учраас тэр үү, салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа 20 гаруй аж ахуйн нэгжийг санхүүгийн асар хүнд нөхцөлд авааччихаад огт хөдөлж өгөхгүй байна. Сонин шүү. Уг нь Монгол Улс төсвийн орлогынхоо гуравны нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Эдийн засгийг урагш нь чирж, баялгийг хамгийн ихээр бүтээж яваа ганц салбар. Яамны хийгээд агентлагийн “Эрхэм зорилго”-д ч энэ салбарын хөгжлийг урагшлуулах тухай байдаг. Гэтэл салбарынх нь толгойд салбараа боомилсон хүмүүс сууж байгаа нь нөхцөл байдал ийн хүндрэхэд хүрээд байгаа юм.

Улсын Дээд шүүх хүртэл эдгээр компаниудад хуулийн дагуу нөхөн олговор олгохыг даалгасан шийдвэр гаргаад байхад “Хууль ямар хамаатай юм бэ. Би хууль мэдэхгүй” гээд хэлээд сууж байдаг төрийн албан хаагч гэж байх уу? Харамсалтай нь, Монголд байна. АМГТГ-ын дарга Л.Баярмандал нь Дээд шүүхийн цагаан дээр хараар бичсэн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад сууж байгаа бол, салбарын яамны Бодлогын газрын дарга Б.Уянга нь “Би хууль мэдэхгүй. Хууль хэнд хамаатай юм” гэж хувийн хэвшил рүүгээ дайрч байна гэх. Угтаа хүн биш, хууль засагладаг улсад бол ийм байх боломжгүй. Гэвч Монголд шүүхийн шийдвэр хоёр янзаар үйлчлээд удлаа. Шүүгч алх цохиход иргэний гарт шууд гав зүүгдэж хоригддог бол, эрх мэдэлтнүүдэд, тэр тусмаа Засгийн газарт шүүхийн шийдвэр огтхон ч нөлөөлөхгүй байна. Энэ бол тун хортой. Шүүхэд итгэх итгэлийг мохооно. Эцэст нь, шүүх засаглал бүхэлдээ нурж мэдэх аюултай зүйл. Тиймээс ч шүүх шийдвэр гаргадаг, тэрийг нь хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үүнийг хэлдэг, сануулдаг, анхааруулдаг. Тиймээс Л.Баярмандал, Б.Уянга нарыг нэн яаралтай шүүхийн шийдвэрийг ягштал биелүүлдэг төрийн жинхэнэ албан хаагчдаар солих ёстой.

Тэгэхгүй аваас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зориод байгаа “Хүн бус, хууль засагладаг” нийгэм цогцлохгүй. Ерөнхий сайдын сануулаад байдаг зарчим ч нурна. Ямар боловч эдгээр аж ахуйн нэгжийн асуудал өдгөө Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн сонорт хүрсэн бөгөөд тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа ч уурхайчид илэрхийлээд байгаа юм байна. Арга ч үгүй шүү дээ. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад албан тушаалтнууд үзэмжээрээ нөхөн олговорыг нь олгохгүй хав дараад суугаад байхад Сүхбаатарын талбай дээр жагссан ч буруутгах юмгүй. Юм уг нь их энгийн. Бүгд л хууль, дүрмийнхээ дагуу явчихдаг бол асуудал үүсэхгүй. Харамсалтай нь, халаасны хулгайчид очиж үйлчилдэг Монголын хууль төрийн нэрээр шийдвэр гаргагчдад огт хүрэхгүй байдаг нь энэ мэт жишээнээс харагддаг. Тийм болоод л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардахад “Шүүхийн шийдвэрийн биелүүлэх ёстой юм уу” гэж гайхаж асуудаг албан тушаалтнуудтай улс болчихоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хүртэл шүүхийнхээ бус, Засгийн газрынхаа харьяа агентлаг учраас гүйцэтгэх засаглалаас хууль биелүүлэхийг шаардаж албан бичиг шидэхээс өөрийг хийж чадахгүй явна. Даргаасаа хууль биелүүлэхийг шаардахаар дарга нь загнаад л өнгөрдөг гэх үү дээ. Үнэхээр хүн бус, хууль засагладаг улсыг бүтээх гэж байгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та шүүхийн шинэчлэлийг хийхдээ ч энэ асуудлыг бодолцож үзэх учиртай юм.

Үргэлжлэл бий…

Д.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

CGTN мэдээ5 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ22 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн