Бидэнтэй нэгд

Дэлхий

ОХУ ирэх 10 жилийн дотор хувьсгал, иргэний дайны улмаас задрах таамгийг судлаачдын олонх нь дэвшүүлжээ

Нийтэлсэн

1961 онд байгуулагдаж байсан АНУ-ын Atlantic Council стратегийн судалгааны хүрээлэн олон улсын шилдэг 167 экспертийн дунд ирэх 10 жилийн хугацаанд дэлхий яаж өөрчлөгдөх талаар санал асуулга зохион байгуулж, үр дүнг нь өчигдөр танилцуулжээ.

Ингэхэд тэдний 46 хувь нь Орос улсыг 2033 он гэхэд задрах, 21 хувь нь сүйрэх таамаг дэвшүүлсэн байна.

“Хамгийн гайхмаар үр дүн бол ойрын 10 жилийн хугацаанд Орос улсыг сүйрэх тухай зөгнөсөн судлаачдын хариулт байлаа. Украины эсрэг өдөөсөн Кремлийн дайн нь манай гарагийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрнийг ямар ноцтой том үр дагаварт хүргэж болзошгүйг энэ үр дүн харуулж байна” гэж тус тайланд өгүүлсэн байна.
Ойрын 10 жилийн дотор хувьсгал, иргэний дайн, улс төрийн хуваагдлын улмаас задарч болзошгүй улсыг нэрлэхийг хүсэхэд судлаачдын хамгийн олон нь буюу 46 хувь нь Орос улсыг нэрлэжээ.

Дараа нь 8 хувьтай АНУ, 6 хувьтай Хятад улс, 1 хувьтай Энэтхэг улс жагссан байна.

Харин ирэх 10 жилийн дотор сүйрэх улсыг нэрлэхийг хүсэхэд мөн хамгийн олон нь буюу 21 хувь нь Орос улсыг нэрлэжээ.

Дараа нь 10 хувьтай Афганистан, тус бүр 8 хувьтай Пакистан, Венесуэл, 7 хувьтай АНУ жагссан байна.

Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор уналтын төлөвт шилжсэн юм.

Өнгөрсөн сарын эхээр Европын Холбооны санаачилсан газрын тосны үнийн дээд хязгаар ойрын саруудад Оросын эдийн засгийг шинэ цочролд оруулахаар байгааг тус улсын төв банк анхааруулж байв.

Atlantic Council байгууллагын санал асуулгын бусад сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулбал ирэх 10 жилийн хугацаанд:

Судлаачдын 68 хувь нь Иран, 32 хувь нь Саудын Араб, 19 хувь нь Өмнөд Солонгос, 14 хувь нь Япон улсыг цөмийн зэвсэгтэй болно гэж үзжээ.
Аль ч улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй (58 хувь), Орос (14), Умард Солонгос (10) хэрэглэнэ гэж хариулсан байна.
Судлаачдын 70 хувь нь Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлэх оролдлого хийнэ гэж үзжээ.
61 хувь нь Орос-НАТО-гийн хооронд шууд мөргөлдөөн гарахгүй
71 хувь нь АНУ зэвсэгт хүчний тэргүүлэх гүрэн хэвээр байна
13 хувь нь Ардчилсан засаглалд шилжих хамгийн өндөр магадлалтай улс Иран гэсэн бол тус бүр 7 хувь нь Орос, Турк улсыг нэрлэсэн байна
Авторитар дэглэмд шилжих хамгийн өндөр магадлалтай улсаар тус бүр 9 хувь нь АНУ, Унгар, Энэтхэг улсуудыг, 8 хувь нь Туркийг нэрлэсэн байна.

Эх сурвалж: Business Insider

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ5 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана