Улс төр

Б.Жаргалсайхан: Манай нам дулаарахаар 100,000 хүн авчирч жагсана. Залуусыг ажил хийгээч гэж шаардана

Нийтэлсэн

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан “Талбай дээр жагсана гэдэг нь бусдыг доромжлох, даналзах зүйл биш шүү дээ. Манай нам жаахан дулаарахаар 100,000 хүн авчирч жагсана. Бид та нар шиг хөлдөж чадахгүй, бууз, цай зөөлгөхгүй. Харин бид энэ залуусыг ажил хийгээч гэж шаардаж жагсана.

Төр төмбөгөр, ёс ёмбогор байж улс орон хөгждөг юм, мэдэж авцгаа.

Өнгөрсөн 30 жил морь уралдуулж, одон медаль гардуулж, найр наадам хийсэн, өөр юу ч хийгээгүй. Өнөөдөр манай улс халамжид 1.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. Залуусаа яагаад бидний боломжийг хулгай хийгээд байгаа юм бэ.

Би шударгаар 20,30 жил ажилласан. Бидний төлсөн татварын мөнгийг та нар яагаад зүгээр байж байгаад авч идэх ёстой юм. Та нар талбай дээр гарч жагсахдаа хүн загнаж, доромжилдгоо боль. Би та хэдээс айхгүй, шал дургүй хүргэчихлээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, жагсагч нар оролцоод нийгмийн амьдралыг хэрхэн, яаж өөрчлөх эсэхийг ярилцах байх гэж бодсон. Гэтэл жагсагч нарын л асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид эндээс явлаа.

Удахгүй 100,000 хүнтэй жагсаал зохион байгуулахад та нар талбайгаас явна шүү. Энд тэндээс өчнөөн мөнгө аваад жагсаж байгаа гэж сонссон. Үүнийг дараа гарч байгаад хэлье.

Үндсэн хуулиа өөрчилж, нийгмийн амьдарлаа өөрчлөх ёстой. Улс төр, нийгмийн амьдралаа гудамжинд шийддэггүй. Жагсаал цуглаанаар юу ч өөрчлөгдөхгүй. Та нарын төлөө би 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаж, 45 хоног шоронд сууж үзсэн” гэж ярилаа.

Exit mobile version