Бидэнтэй нэгд

Улс төр

Үндсэн хууль, төрийн тогтолцоо, засаглалын сэдэвт салбар хуралдаан болж байна

Нийтэлсэн

Үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын салбар хуралдаануудаар улс орны эдийн засгийн хөгжил, засаглал, шударга ёсны шинэчлэл, төрийн тогтолцоо, нийгмийн ардчиллыг ардчиллыг төгөлдөржүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудын хэлэлцэж байна.

Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь сэдэвт салбар хуралдааныг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, Зөвлөлдөх санал асуулгыг  удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар чиглүүлж байна.

Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулалтын алдаа, оноо, цаг үеийн нөхцөл шаардлага нийцэж байгаа эсэх, Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагад нийцэж буй эсэх, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ололтыг цаашид улам батжуулан бэхжүүлэх тогтолцооны чадамж, боломжийн талаар ярилцаж байна.

Чуулга уулзалтад оролцогчид салбар хуралдаануудад саналаараа оролцож байгаа бөгөөд Үндсэн хууль, төрийн тогтолцоо, засаглалын сэдэвт тус салбар хуралдаанд 175 орчим хүн оролцож, санал бодлоо уралдуулж байна.

Эрхзүйн шинэчлэлийн асуудлаарх салбар хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Б.Энхбаяр нар удирдан явуулж байна. Салбар хуралдааны эхэнд дэд дарга Л.Мөнхбаатар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн хийж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч танилцуулсан юм.

Энэ хүрээнд 40 орчим томоохон хууль, тогтоомжийг шинэчлэхээр төлөвлөснөөс 20 орчмыг нь батлаад байгаа юм. Тэрбээр, авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулах чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай, төрийн өмчийн удирдлага, менежментийн эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа, цаашид улс төрийн намын тухай, намын санхүүжилтийн тухай, сонгуулийн тухай хуулиудад шинэчлэл хийх шаардлагатайг дурдан, чуулга уулзалтад оролцогчид саналаа хэлж байна. Тус салбар хуралдаанд 50 орчим оролцогч оролцож байгаагаас 25 нь үг хэлэхээр бүртгүүлсэн байна.

100 орчим оролцогч уулзаж байгаа Эдийн зсгийн шинэчлэл салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Тэмүүлэн нар удирдан чиглүүлж байна. Улс орны эдийн засгийн бүтцийн өрөөсгөл байдлыг халж, солонгоруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт туссан зорилго, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, нийгэмд газар авсан ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэх, хавтгайрсан халамжийг хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Салбар хуралдаанд богино хугацаанд 50 орчим хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээр нэрсээ бүртгүүлжээ.

Салбар хуралдаанууд 16.50 цаг хүртэл үргэлжилж, Чуулга уулзалтын хаалтын хуралдаанаар санал дүгнэлтүүдээ нэгтгэж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлд өгөх зөвлөмжийг батлан гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана