Улс төр

Хотын дарга асан Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн даргад нэрээ дэвшүүлсэн гэдгээ хэллээ

Нийтэлсэн

Хотын дарга асан Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн даргад нэрээ дэвшүүлсэн гэдгээ хэллээ. Гэхдээ одоогоор шийдвэр гараагүй байна.

Тэрбээр саяхан төрийн албанд өөрийн туршлагаа хуваалцана хэмээн мэдэгдээд байсан юм. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны төв байгууллага бөгөөд нь таван гишүүнтэй бөгөөд дөрөв нь гишүүнээр нэг нь даргаар ажилладаг.

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг нь 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд  хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн даргаар зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхын санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улираан ажиллуулах боломжтой байдаг юм байна.

Exit mobile version