CGTN мэдээ
Цар тахлын эсрэг тэмцэл дэх хамгийн том саад бол АНУ
“Мадагаскарын буудлууд Хятадын жуулчдыг хүлээн бэлэн боллоо”, “Хятадын жуулчид Өмнөд Африкт ирж үзэмж сайхан ‘Солонгоны орон’-ы өмөрвөц байгальтай танилцаарай”…. Хятад улс халдвар хамгаалалтын бодлогоо өөрчилсний дараа дэлхийн улс орнууд жуулчдыг урьж, баяртай хүлээн авна гэдгээ илэрхийлсэн юм.
Харин тэгэхэд зарим орон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг санаа бодлыг эсэргүүцэн, дэлхий нийтээрээ халдвартай тэмцэх ажилд саад болж байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ Хятадын жуулчдыг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бол наанаа Хятад улсад вакцины тусламж үзүүлэхэд бэлэн байна хэмээн жүжиглэж байна. Энэхүү хоёр нүүрт жүжгээс хүмүүс уйдаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ нь халдварын эсрэг тэмцэлд ялагдал хүлээсэн орон байтлаа өөрийгөө халдвартай хийх тэмцлийн удирдагч, дэмжижгч хэмээн ойлгуулахыг хичээж явна. Өөрийгөө хэчнээн халхалсан ч үнэний өмнө гүйцэгдэх болно.
Вакциныг жишээ болгон авч үзье. АНУ өөрийгөө “дэлхийн хамгийн том вакцин хандивлагч” хэмээн өргөмжилж, 2023 оноос өмнө дэлхий дахинд хамгийн багадаа 1.1 тэрбум тун вакцин хандивлана гэж амласан. 1-р сарын 5-ны байдлаар ердөө 665.1 сая тун вакциныг хандивласан нь амлалтынх нь талаас илүү хувь нь юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн гаргасан тоо баримтаас үзвэл, АНУ-д 2021 оны 3-р сараас 9-р сарын хооронд дор хаяж 15.1 сая тун вакциныг дэмий үрсэн байна. АНУ вакцины хугацаа нь дууссан ч гэсэн үнэхээр хэрэгтэй орнуудад өгөхийг хүсдэггүй.
Тэд хандивласан цөөн тооны вакциндаа хүртэл улс төрийн өнгө нэмдэг. АНУ-ын Төрийн департаментын статистик мэдээллээс үзэхэд АНУ-аас вакцины тусламж үзүүлэх гол улсуудын ихэнх нь Хятадыг тойрсон байдаг.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ковид-19 халдварын бүх хувилбарууд Америкт тархсан. Харин АНУ-ын засгийн газар тахал өвчинтэй идэвхгүй тэмцэж, вирус дэлхийн өнцөг булан бүрт тархах хаалгыг нээж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд асар их аюул учруулсан. Статистик мэдээллээр 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл нийт 23 сая 195 мянган америк иргэн дэлхийн улс орнуудаар зорчсон байна. Үүний зэрэгцээ АНУ олон улсын ёс суртахууныг үл тоомсорлож, хууль бус цагаачдыг их хэмжээгээр эх оронд нь буцаасан нь Латин Америк зэрэг хөгжиж буй орнуудад тахал улам хүндэрсний нэг шалтгаан юм. Энэ бүхэн коронавирус нь маш хортой, нас баралтын түвшин өндөр байх үед тохиолдсон. Цар тахал дэлхий дахинд тархсанд АНУ зайлшгүй хариуцлагатай.
Үүнтэй харьцуулахад Хятад улс сүүлийн гурван жилд 1 тэрбум 400 сая гаруй хүний амь нас, эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэгтэй тахлын эсрэг хариуцлагатай хамтран ажилласан юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятад улс ДЭМБ-тай 60 гаруй удаа техникийн солилцоо хийж, сүүлийн нэг сард гэхэд дөрвөн удаа туршлага солилцов. Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн 153 улс орон, 15 олон улсын байгууллагад тахлын эсрэг эд материалыг олон зуун тэрбумаар хангасан, 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 2.2 тэрбум гаруй тун COVID-19 халдварын эсрэг вакцин нийлүүлээд байна.
Хэн нь халдварын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулагч, хэн нь эвдэн сүйтгэгч гэдгийг дэлхийн ард түмний сэтгэлд тоотой.
Н.Пүрэвжав