Бидэнтэй нэгд

Улс төр

БСШУСБХ: “Соёлын бүтээлч сар” сэдвээр салбарын сайдын мэдээллийг сонслоо

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн (2023.01.11) хуралдаан 14 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Соёлын бүтээлч сар” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын тухай хууль, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлж, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх талаар тусгасныг дурдав.

Мөн Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж, өөрийн орны нөөц бололцоо, олон улсын туршлага чиг хандлагатай уялдуулан, хөгжлийн бодлогоо тодорхойлон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 314 дүгээр тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, иргэдийн бүтээн туурвих авьяас, чадавхыг хөхиүлэн дэмжих, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг ойртуулах чиглэлээр хийж байгаа томоохон ажил нь “Соёлын бүтээлч сар” аян гэдгийг онцолсон юм.

Соёлын яамнаас 2021 онд цар тахлын дараах хүндрэл бэрхшээлийг даван туулах соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 167 арга хэмжээ зохион байгуулж байсан бол 2022 онд соёлын салбарын хөгжлийн үндсэн 4 зорилтын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн өнгө төрхтэйгөөр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2063 арга хэмжээг зохион байгуулсан гэв.

“Соёлын бүтээлч сар” арга хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 512 соёлын байгууллага, олон улсын байгууллага, хамтын удирдлагын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, 2700 гаруй чөлөөт уран бүтээлч, эрдэмтэн судлаачид хамрагдан ажиллалаа. Онцлох ажлуудаас дурдахад, “Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ”, “Монгол цам”, “Язгуурын тав” тусгай үзэсгэлэн, кино урлагийн салбарын анхдугаар зөвлөгөөн, номын санчдын IX дүгээр зөвлөгөөн зэрэг болно. Хүний эрх, соёлын эрхийг хамгаалах, соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй байдлыг хангах ажлын хүрээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найман хувийг хамарсан гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

түүнчлэн хүүхэд нэгдүгээрт бодлогын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран урлаг, соёл, боловсролын оролцоот хөтөлбөрүүд, тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээнд нийтдээ 277124 хүүхдийг хамруулсан бөгөөд энэ нь Монгол Улсын нийт хүүхдийн 23 хувьд хүрсэн. “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр жил дараалан зохион байгуулсан. Энэхүү аян нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэх холбогдолтой тусгасан зорилт, арга хэмжээ хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Жил бүр агуулга, хэлбэрээ баяжуулан цар хүрээний хувьд өргөжиж байгаа “Соёлын бүтээлч сар” аянд оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тэлж, дээшлүүлэх ач холбогдолтой. 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэд соёлын хүртээмжид хамрагдсан гэсэн судалгаа гарсан гэж байлаа.

Үргэлжлүүлэн Соёлын яамнаас 2022 оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аяны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг тус яамны Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг хүргэв.

Тэрбээр мэдээлэлдээ, Энэ жилийн “Соёлын бүтээлч сар” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд явуулсныг тодотгоод 2022 оны онцлох гол үр дүн нь оролцогч талууд өргөн хүрээнд хамрагдсаныг онцолсон.

“Соёлын бүтээлч сар” аяны эхний 7 хоногт үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд зохион байгуулсныг дурдаад энэ хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн соёл, урлагийн байгууллагууд, нутгийн авьяастнуудыг алдаршуулах тоглолт, арга хэмжээ, орон нутгийн онцлог бүхий гар урлал, дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн, угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтууд, үндэсний бичиг үсгийг сурталчлах өдөрлөг, нүүдлийн соёл иргэншлийг сурталчилсан нийт 235 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээрт   71461 хүн хамрагдсан гэж байлаа.

Мөн “Соёлын бүтээлч сар” аяны хоёр дахь 7 хоногийг бүх нийтийн соёлын боловсрол дээшлүүлэх зорилт агуулгын хүрээнд зохион байгуулж, энэ хүрээнд аймгийн нийслэл, сум, дүүргийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, номын уншлагыг дэмжих 7 хоног, музейн боловсролын хөтөлбөрүүд, иргэдийн чөлөөт цагийг дэмжсэн олон талт арга хэмжээ, нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг нийт 347 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр 120503 хүн хамрагдсан байна.

Түүнчлэн “Соёлын бүтээлч сар” аяны гурав дахь 7 хоногийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд кино урлаг, дуу хөгжим, ном хэвлэл, дүрслэх урлаг, хувцас загвар зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлд төвлөрүүлж, форум, хэлэлцүүлэг, урлагийн тоглолтууд зэрэг нийт 476 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр нийтдээ 544517 хүн хамрагдсан. “Соёлын бүтээлч сар” аяны дөрөв дэх 7 хоногийг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод чиглүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд нийтдээ 1005 арга хэмжээ зохион байгуулж тэдгээрт 277124 хүн хамрагдсан  гэв.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд олон улсад зохион байгуулагдсан арга хэмжээ болон аяны үр дүнгийн талаар танилцуулсан.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Б.Жаргалмаа, П.Анужин, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн “Соёлын бүтээлч сар” аянд эрүүл мэндийн салбар оролцсон эсэх, Соёлын яам салбар дундын зохицуулалтад хэр анхаарч байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа 2019 онд соёлын салбарт томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сан, Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлын явц ямар шатанд байгааг тодруулахын зэрэгцээ соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гол тулгуур болох соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах асуудалд баримталж буй бодлогыг лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Анужин тус яамнаас баримталж буй бодлогод үндэсний үнэт өв шингэсэн соёл урлагийн байгууллагын тоглолтуудыг дэлхийн тайзнаа гаргахад ахиц дэвшил гаргасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир салбарын яамны зүгээс эх хэл болон бусад угсаатны хэлийг хамгаалах, сурталчлах асуудалд явуулж буй арга хэмжээний талаар хөндөж байлаа.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг яаралтай боловсруулахад Соёлын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар цаашдаа соёлын салбар дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар холбогдох тайлан,мэдээллүүдийг сонсоно гэдгийг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийгэм21 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм21 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг21 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент22 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр22 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм22 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр22 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр22 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн