Дэлхий

АНУ-ын цэргүүд байрласан Иракийн бааз руу пуужин харважээ

Нийтэлсэн

АНУ-ын цэргүүд байрлаж буй алслагдсан Киркух муж дахь Иракийн бааз руу пуужин харважээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна гэж Ирак болон АНУ-ын аюулгүй байдлын албанаас мэдээлээ.

Иракийн аюулгүй байдлын албаны мэдээлж буйгаар орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 08:45 цагт “К1” баазыг Катюша пуужингаар цохисон байна. Энэ бол “К1” бааз руу дайрч буй 2019 оны арванхоёрдугаар сарын 27-оос хойших анхны тохиолдол бөгөөд өмнөх дайралтын үеэр 30 орчим хүн амь үрэгдсэн дунд АНУ-ын гүйцэтгэх албан тушаалтан байсан юм.

Уг явдалд АНУ “Катаиб Хезболла” бүлэглэлийг буруутган тус бүлгэмийн 25 хүнийг хороож хариу арга хэмжээ авч байв. Түүнээс хэдхэн өдрийн дараа “Катаиб Хезболла” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг Абу Махди ал-Мухандис болон Ираны хувьсгалт хамгаалалтын корпусын (IRGC) генерал Кассем Солеймани нар алуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “К1” бааз руу пуужин харвасан халдлага Солейманийн үхлийн 40 хоногийн гашуудал өнгөрсний дараа болсон байна.

Эх сурвалж: Aljazeera.com

Exit mobile version