Эдийн засаг

Goldman Sachs: Зэсийн үнэ 2023 оны эцэс гэхэд тонн нь $11,500 хүрч магадгүй

Нийтэлсэн

Зэсийн үнэ таван өдөр дараалан өссөнөөр тонн нь 9000 ам.доллар даваад байна.

Зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 11 мянга 500 ам.доллар хүрч магадгүй гэж “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зэсийн үнэ таван өдөр дараалан өссөнөөр тонн нь 9000 ам.доллар давлаа. БНХАУ хилээ нээснээр үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх төлөвтэй болсноор зэсийн үнэ өсжээ.

Үүнээс гадна АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ оны II улирлаас мөнгөний бодлого сулруулах төлөвтэй байгаа нь таваарын захад томоохон хөдөлгөөн бий болгож байгаа аж. Зэсийн үнэ 2022 оны зургаадугаар сараас хойш дээд цэгтээ хүрч өслөө.

Exit mobile version