Энтертайнмент

“Apple” компани 2024 оноос өөрсдийн үйлдвэрлэсэн дэлгэцээ ашиглаж эхэлнэ

Нийтэлсэн

“Apple” компани “Samsung”, “LG” зэрэг түншүүдээсээ хамаарах хамаарлаа бууруулна.

“Apple” компани 2024 оноос эхлэн шинэ төхөөрөмжүүддээ өөрсдийн үйлдвэрлэсэн дэлгэцийг ашиглах замаар “Samsung”, “LG” зэрэг технологийн түншүүдээс хамааралтай байдлаа бууруулж, эд ангийн үйлдвэрлэлээ дотоод нөөц, чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Тус компани ирэх оны эцсээр хамгийн сүүлийн үеийн “Apple Watch” ухаалаг цагныхаа дэлгэцийг өөрсдийн бүтээгдэхүүнээр шинэчлэхээр болсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Ингэснээр одоо ашиглагдаж буй стандарт “OLED “технологийн дэлгэц “microLED” технологиор шинэчлэгдэн сайжрах бөгөөд “Apple” яваандаа шинэ төрлийн дэлгэцийг “iPhone” зэрэг бусад төхөөрөмжүүддээ ашиглаж эхлэх ажээ.

“Apple”-ийн энэхүү өөрчлөлт нь нийлүүлэлтийг дотоодоосоо хангах өргөн хүрээний хүчин чармайлтынх нь нэг хэсэг бөгөөд бүтээгдэхүүнийхээ дизайн, хүчин чадалд тавих хяналт нь нэмэгдэх ач холбогдолтой юм. Энэ зорилтынхоо дагуу тус компани “Intel”-ийн чипийг “Mac” компьютертоо ашиглахаа больсон бөгөөд “iPhone”-ийн утасгүй холболтын гол эд ангиудад ч ижил арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Дэлгэц үйлдвэрлэлийн ахиц дэвшлээр дэлхийд тэргүүлдэг “Samsung” компани телевизорын дэлгэц үйлдвэрлэхдээ “microLED” технологийн өөрсдийн гэсэн хувилбарыг ашиглаж байгаа юм.

Дээрх мэдээллийн дараа “LG Display” компанийн хувьцааны ханш 4.1 хүртэл хувиар унасан бол “Samsung”-ийн хувьцааны ханш Сөүлийн биржид өглөөний арилжааны үед ихэнх өсөлтөө алджээ.

Exit mobile version