Улс төр

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮНД ДАВТАН ТОМИЛОГДООД БАЙДАГ Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОР-ЭРДЭНЭЭС АМ АСУУЯ!!!

Нийтэлсэн

ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАХАД, цагдаагийн офицероос бүхэл бүтэн “Монголросцветмет”-ийн захирал, төд удалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн болоодохсон. Өдгөө “Дорнод газар” ХХК-иараа байж боломгүй гэмээр тендерүүдийг аваад сууж байдаг том бизнесмен.

Байж боломгүй гэдэг нь ахын нөлөө, арын хаалгаар компанийнхаа чиг үүргээс гажсан, давсан хамаг л тендерүүдийг хамдагт оршино. /Тендертэй холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэх болно./

Үүгээр ийм нөлөөлөлтэй, ийм тодотголтой хүн хэл амтай албан тушаалд “ард түмний талд” нэрийдлээр томилогдсон юм бол эргээд олон нийтийн эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ нөхцөл байдалд гарч ирж, дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй юм биш үү гэдгийг онцолж байна. Ичих булчирхай гэж ер нь байна уу?.

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН ЯМАР ЭРХ, ҮҮРЭГТЭЙ ЮМ БЭ?

Компанийн тухай хуулийн 79.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

79.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;

79.4.2.гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэжээ.

Тэгэхээр нэг талаараа худалдан авах ажиллагааны талаарх  мэдээлэл авах, ямар нэг байдлаар оролцох эрхтэй, нөгөө талаараа  асуудлыг бие даасан байр сууринаас харж, шүүмжлэх эрх, үүрэгтэй аж.

 Харамсалтай нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ТУЗ-ийн гишүүд болоод хараат бус гишүүд нь яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ. Яагаад өнөөдөр ийм  байдалд хүрэв.

Эх сурвалж: tegus.mn

Exit mobile version