Улс төр

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яллагдагчаар татагджээ

Нийтэлсэн

Хөгжлийн банкны хамгийн олон эзэн холбогдогчтой зээл Бэрэн группийн зээл болж байна. Уг зээлтэй холбогдуулан 42 хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд тэдний нэг нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Түүнийг эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид буруутгаж байгаа юм. Тэрээр 2012 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр томилогдон ажиллаж байсан юм.

Дашрамд дурдахад Бэрэн групп Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан фортуна Н.Батбаяр, ХҮН-ын гишүүн Б.Найдалаа болон тус банкны удирдлагаар ажиллаж байсан 42 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий хилийн хориг тогтоогоод байгаа юм.

Exit mobile version