Нийгэм

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 405 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгаар 327 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 279 иргэн нийслэлээс ирсэн бол 48 иргэн орон нутгаас иржээ.

Амбулаторийн үзлэгт 432, яаралтай мэс засал 16, төлөвлөгөөт мэс засал 50, хэвтэн эмчлүүлэгч 405, эрчимт эмчилгээнд 15 хүн орсон байна.

Exit mobile version