Улс төр

Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүд бид ёс зүйн өндөрлөг дээрээ байж нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Орчин цагт төрийн ашиг сонирхол гэж байхгүй. Харин нийтийн ашиг сонирхол гэж байдаг. Төрийн ялзрал бол ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн байдлаас болдог. Тэгэхээр бусдад шаардлага тавихын тулд эрх баригч албан тушаалтнууд өөртөө өндөр шаардлага тавих ёстой.
УИХ-ын гишүүдийн гол зүйл бол ёсзүйн асуудал. Бид ёсзүйн өндөрлөг дээрээ байж нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Засгийн газраас энэ хуультай ижил утга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хоёр төслөө хамтатган хэлэлцэх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, 2006, 2007 оноос эхлэн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, төрийн албыг төрлийн алба болгодог талаар ёс зүйн асуудлыг ярьж ирсэн хүмүүсийн нэг нь би байгаа юм. Гэтэл үе үеийн УИХ, Засгийн газар, намын дарга нар анхаарал тавилгүй явж ирсэн. Өнөөгийн Засгийн газар, УИХ манлайлалтай ажиллаж буйд талархаж байна.

Exit mobile version