Эдийн засаг

Энэ 7 хоногт валютын нөөцөөс $85 саяыг нийлүүллээ

Нийтэлсэн

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр /2023.01.12/  цахим талбарт 60 сая ам.долларыг 3459 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Банкууд 10.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй байна.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Монголбанк 3453.99 төгрөгийн ханшаар  25 сая ам.доллар нийлүүлсэн юм. Энэ долоо хоногт нийтдээ 85 сая ам.доллар зах зээлд нийлүүллээ.

Тодотгоход, гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрсэн  нь өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар өссөн, оны эхнээс 22.14%-иар буурсан үзүүлэлт болсон. Сүүлийн жил гаруйн хугацаанд буурсаар байсан гадаад валютын нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь гадаад валютын нөөц сүүлийн 12 сард анх удаа 5% давж өссөн үзүүлэлт болж байсан.

Харин 2022 оны  арванхоёрдугаар сарын дүнгээр өмнөх сараас 464 сая ам.доллароор өссөн юм.

Exit mobile version