Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Завхан аймгаас илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдолтой иргэн нь долоон настай

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Уханиас ирж тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа. Давтан шинжилгээ хийхэд сөрөг буюу шинэ коронавирус байхгүй гарсан. Шинж тэмдэг ямар нэгэн хүнд илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж эмчийн хяналтад байлгасан. Ингээд өнөөдөр бүгд баяртайгаар сэтгэл амар гэр орондоо гарахаар боллоо гэж байсан. Бид  оюутнууддаа зөвлөмж өгч өөрсдөө бүртгээд явахаар зөвлөгөө өгсөн.

2020 оны хоёрдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Одоогийн байдлаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүн, Дорнодод нэг, Завханд нэг, Налайх дүүрэгт нэг буюу нийт зургаан хүн тандалт шинжилгээ хяналтад орсон” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймгаас өчигдөр тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Тус сэжигтэй тохиолдол илэрсэн хүн нь долоон настай хүүхэд байгаа. Мөн аав ээж нь тусгаарлагдсан. БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл” гэв.

Exit mobile version