Дэлхий

Биньямин Нетаньяхугийн оффис руу сэжигтэй дугтуй илгээжээ

Нийтэлсэн

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн оффис руу тослог бодис бүхий дугтуй илгээсэн талаар “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.

Дугтуй тослог бодисоор бохирдсон байсан учраас сэжиг төрүүлсэн байна. Дугтуйнд аюултай зүйл байж магадгүй гэж үзсэн Биньямин Нетаньяхугийн ажлын албаныхан уг илгээмжийг хуулийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тэгвэл өнгөрсөн сард Грек дэх Украины Элчин сайдын яаманд цустай илгээмж ирсэн талаар Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн билээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенкогийн мэдэгдсэнээр Грекийн цагдаагийн газар уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Exit mobile version