Эдийн засаг

“Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглодоггүй

Нийтэлсэн

Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн” группийн удирдлагууд мэдээлэл өгч байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Хөгжлийн банкнаас зээл авч, гангийн үйлдвэр барьж буй “Бэрэн” группийн зээл олгосон шат дамжлагууд, зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна. Б.Мөнхтөр захирал Сингапур, Макаогийн казиногийн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний бэлэн мөнгийг хэд хэдэн удаа авчээ. Иймд түүнээс хурал даргалж буй Н.Энхбаяр гишүүн “Та мөрийтэй тоглодог уу” гэж асуухад тэрээр “Би тоглодоггүй. Би шүүхэд гүйлгээнүүдээ батална” гэв.

Хөгжлийн банкны Зээлийн газрын ахлах мэргэжилтэн н.Цолмон дараах мэдээллийг өгөв:

-“Бэрэн” группийн зээлийн хүсэлтийг судлаад би мэргэжилтний хувьд эхлээд удирдлагадаа танилцуулсан. Дараа нь Эрсдэлийн дүгнэлтийг зээлийн хороонд танилцуулсан. Энэ зээлийг олгох нь эрсдэлтэй гэж би дүгнэсэн.

Энэ зээлийг 2014 онд Н.Мөнхбат захирал гарын үсэг зурж олгожээ.

“Бэрэн” группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр: Манай улсад гангийн үйлдвэр үнэхээр хэрэгтэй. Яагаад манай компанид зээл олгосон талаар ярьж байна. Бид гангийн үйлдвэр барихаар зээл авсан нь үнэн. Үүнээс өмнө бид хэд хэдэн үйлдвэр барьсан байв. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага бий. Архангай, Эрдэнэт хотод тус бүр нэг үйлдвэр барьсан. Эдгээрт арматурын түүхий эдийг бэлддэг юм.  Одоо бидний барьж буй үйлдвэрийн явц маш сайн буюу 85 хувьтай байна. Хөгжлийн банкнаас авсан 22 сая ам.долларын зээлийг бид зориулалтын дагуу зарцуулсан. Групп компани тул охин компаниуд дунд гүйлгээ хийсэн удаа бий.

Биднийг шалгаж буй тул би илүү дэлгэрэнгүй хариулах боломжгүй байна.

“Бэрэн” группийн гүйцэтгэх захирал н.Цэлмэг: Бид өчигдөр хуульчидтайгаа зөвлөлдлөө. Хуулийн байгууллагуудад мэдээлэл задруулахгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн юм. Гэхдээ зарчмын хувьд хариулах боломжтой. Барилга нь бусад салбараас онцлог.  Бид Хөгжлийн банкнаас өндөр буюу 9.3 хувийн хүүтэй зээл авсан.

Шинжээч “Бэрэн” групп зээлийг зориулалтын бус зарцуулсан, өмнө авсан зээлүүдээ төлсөн хэмээн дүгнэжээ. Тухайлбал хувь иргэд рүү “Бэрэн” группээс мөнгө шилжүүлжээ.

Хөгжлийн банкны Зээлийн газрын ахлах мэргэжилтэн н.Цолмон дараах мэдээллийг өгөв:

“Бэрэн” группийн зээлийн хүсэлтийг судлаад би мэргэжилтний хувьд эхлээд удирдлагадаа танилцуулсан. Дараа нь Эрсдэлийн дүгнэлтийг зээлийн хороонд танилцуулсан. Энэ зээлийг олгох нь эрсдэлтэй гэж би дүгнэсэн. ТУЗ-д мөн энэ дүгнэлтээ хүргүүлсэн.

Энэ зээлийг 2014 онд Н.Мөнхбат захирал гарын үсэг зурж олгожээ. Зээлийн хороо энэ зээлийг хэлэлцэх үед Цолмон мэргэжилтний гаргаж өгсөн, эрсдэлтэй хэмээн дүгнэсэн дүгнэлтийг хэлэлцээгүй байна. Зээлийн хорооны нарийн бичгийн дарга Зээлийн хорооны гишүүдэд материал гаргаж өгдөг байна.

ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар: Цолмон мэргэжилтний дүгнэлттэй бид танилцаад энэ зээлийг олгох боломжтой гэж үзсэн. Би энэ банктай холбоотойгоор яллагдагчаар татагдан шалгуулж байна.

Хэрэг маргаантай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн,  мөрдөн шалгах ажиллагааны талаар ярьж болохгүй. Иймд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын дэргэдэх, Бондын зөвлөл хэлэлцээд, “Бэрэн” группт зээл олгохоор шийджээ. Бондын зөвлөлийн хурлын аудио бичлэгийг нээлттэй сонсголд оролцож буй иргэдэд нээлттэй сонсгов.

Exit mobile version