Дэлхий
72 хүнтэй онгоц осолдож дөрөв нь амьд үлджээ
Балба улсын Покхара хотын ойролцоо орон нутгийн цагаар ням гарагт зорчигч тээврийн онгоц осолдож 68 хүн амь үрэгдлээ. Энэхүү осол сүүлийн 30 жил тохиогоогүй гамшиг гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Балбын “Yeti Airlines” компанийн “ATR 72” онгоцонд нийт 72 хүн зорчиж явснаас 68 нь зорчигч 4 нь онгоцны ажилтан байв. Зорчигчдын 37 нь эрэгтэй 25 нь эмэгтэй, 6 хүүхэд байжээ.
Балба улсад тохиож байсан онгоцны ослуудаас гуравдугаарт орох аймшигт осол энэ бөгөөд 1992 оны долоо болон есдүгээр сард болсон ослуудаар 113 болон 167 хүний амь үрэгдэж байв.
Зорчигчдын ихэнх нь Балбын иргэн ба Орос, Энэтхэг, Өмнөд Солонгос, Австрали, Аргентин, Франц, Ирландын иргэд байжээ.