Бидэнтэй нэгд

Нийгэм

Мерит томилгоо буюу Мэргэжлийн хяналтын мэргэшсэн хулгай

Нийтэлсэн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх том бүтэц, 21 аймаг, есөн дүүрэгт саяхныг хүртэл үйл ажиллагаа явуулж байв. Шинэ оны өмнөхөн Засгийн газрын шийдвэрээр татан буулгаж, мэргэжлийн хяналтын үүрэг чиглэлийг харьяа яамдад нь хуваарилсан. Тэглээ гээд өмнө нь тус газар, орон нутагт ажиллан хууль завхруулж, ашиг хонжоо хайсан хүмүүсийн гэмт үйлдлүүдийг замхруулж болохгүй юм.

Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд өөрөө тэргүүлэн салбар бүрд бугшсан авлигатай тэмцэж байхад Мэргэжлийн хяналтын газрынхан алдаа дутагдал гаргасан хүмүүсээ хамгаалж хаацайлсаар байна. Энэ бол авлига, албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлсэн хэрэг гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Ганц хоёр жишээ хэлье.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б.Гантулга, Г.Сарантуяа, н.Энхтуяа, М.Өлзиймөнх нарын хүмүүс Авилгатай тэмцэх газрын үүдийг сахиад 2-5 жил болж байгаа ажээ. Г.Сарантуяа, М.Өлзиймөнх нарын хувьд хулгай нь олон зуун саяар яригддаг гэлцэнэ. Магадгүй тэрбум давсан байх ч  боломжтой гэх мэдээллүүд дуулддаг. Тэдгээрээс зарим нь нотлогдож зарим нь нууц байдалд шалгагдаж байна. Ямартай ч тэд хилийн боомтын ариутгалын орлого, цар тахлын санхүүжилт, байгууллагынхаа төсөв зэргийг эрээ цээргүй, бүр хусам ч үлдээлгүй хулгайлдаг байсан нь нэгэнт тодорхой болжээ. Энэ үйлдэл нь байгууллагын дотоод хяналт, шалгалтаар 2019, 2021 онуудад тогтоогджээ.

Эдгээр үйлдэлдээ нэр бүхий 40 гаруй байцаагчийг оролцуулж, хамтарсан болох нь холбогдох санхүүгийн баримт, гэрчүүдийн тайлбараар баталгаажсан аж. Дээрх ажиллагаанд МХЕГ-ын зарим дарга, удирдах албан тушаалтны оролцоо байх магадлал өндөр юм. Учир нь даргын туслахын хувийн дансаар нэлээдгүй мөнгө орсныг хууль хяналтынхан шалгалтын явцад  илрүүлсэн  хэмээн  дуулдаж байв. Гэвч тэд тэр хэргээ тэгэсхийгээд аргалаад өнгөрүүлсэн бололтой юм.

Тэгвэл төрийн өмчийг хулгайлж баригдчихаад гэмшихийн оронд гандан буурдаггүй “гаршсан хулгайч” гэдгээ нотолсоор яваа нэг хүн бий гэлцэнэ. Тэр нь аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан М.Өлзиймөнх. Байсан гэхийн учир нь, тэрбээр албан тушаалын хэргээр ажлаасаа халагдаад жил гаруй болж буй. Гэтэл дарга асан хулгай хийхгүй л бол унтаж чадахгүй хулгайн дон шүглэсэн нэгэн болсон гэдгийг тус аймгийнхан жиг жуг гэлцэх болжээ. Яасан бэ гэхээр М.Өлзиймөнх нь одоогоос сар гаруйн өмнө шөнийн цагаар МХГ-ын байранд нэвтэрчээ. Жирийн нэг хувийн компани биш, харуул хамгаалалт бүхий төрийн байгууллага, тэр тусмаа хяналт шалгалт явуулах үүрэг бүхий онцгой обьект. Хяналт, шалгалтын олон арван баримт материал хадгалагддаг газар атал экс дарга тийшээгээ өөрийн гэрт ирж буй юм шиг л орж явчихаж. Ингээд төмөр сейфийг хөшиж онгойлгон хоёр хайрцаг бүхий бичиг баримт хулгайлаад гарчээ. Энэ үйлдлээрээ тэрбээр өөрийнхөө албан тушаалын гэмт үйлдлийн ул мөрийг устгасан байх магадлалтайг зарим эх сурвалж хэлж буй. Мөн уг хэрэг давтан үйлдэл байж ч болзошгүй аж.

Учир нь, 2021 оны долоодугаар сард Сүхбаатар аймгийн МХГ-аас М.Өлзиймөнхөд холбогдох санхүүгийн зөрчлийг нотлох хайрцаг баримт алга болж байжээ. Тус хэргийг аймгийн цагдаагийн газар нь илрүүлж чадалгүй жил гаруй болж байгаа аж. Юу гэвэл, ажлаас халагдсан, элдэв асуудалд холбогдсон экс дарга нь шөнийн цагаар МХГ-ын байранд нэвтэрч дахин хоёр хайрцаг албаны баримт аваад гарч байхад харж хамгаалж байх ёстой хамгаалалтын ажилтан юу хийж байв. Энгийн логикоор аваад үзэхэд хамтарсан, хуйвалдсан байх магадлал өндөр. Хамгаалалтын ажилтныг ажилд авсан дарга нь тэр хүн байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Дээр нь хоёр хайрцаг баримт авахаар очсон хүн явган гүйж очихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр өөрөө машинаа бариад очсон уу, жолооч хөлсөлсөн үү гээд үзэхэд харилцаа, хамаарал, хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох боломжтой. Тэгээд ч Сүхбаатар аймаг хилийн бүсэд хамаардаг. Иймд нэгдүгээрт аюулгүй байдал талаас, нөгөөтэйгүүр гэмт хэргийн гаралт өндөр байдгаас шалтгаалан аймгийн төв буюу Баруун-Урт сумын бүх объектыг цагдаагийн газраас нэгдсэн камераар хянах зорилгоор ихээхэн зардал гаргаж, бүрэн камержуулсан гэдэг. Гэтэл МХГ-т шөнийн цагаар нэвтэрч бичиг баримт хулгайлсан удаа дараагийн үйлдлийг тус аймгийн Цагдаагийн мөрдөгчид илрүүлж чадалгүй жил гаруй болсон байгаа юм.

Эцэст нь үйлдэл дээрээ баригдсан гэмт этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн байх юм. Хамгийн хачирхалтай нь уг хулгайн хэрэгт МХГ-ын нэг л жижүүрийн нэр холбогдоод байдаг. Мөн цагдаа нь хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байцаагчийг дуудаж мэдүүлэг авсан нь эргэлзээ дагуулж, хардлага төрүүлж  байна.

Түүнээс гадна тус аймгийн МХГ гэх энэ байгууллага дотор төсвийн мөнгө хамтран завшсан, бүлэглэл болсон этгээдүүд байгаа учраас үнэн бодит мэдээллийг гаргаж өгнө гэдэг ч эргэлзээтэй юм. Түүнчлэн экс дарга  М.Өлзиймөнх нь шөнийн цагаар нэвтэрч сейф хөшиж онгойлгосон хэргээ “Би биш жижүүр онгойлгосон” хэмээн мэдүүлсэн. Мөн албаны бичиг баримт аваагүй өөрийн хувийн тэмдэглэл, бичиг, цаасыг л авсан гэх зэргээр мэдүүлсэн гэсэн мэдээлэл байна. Эндээс бас нэг сонин зүйл анзаарагдаж байгаа нь хувийнхаа бичиг цаасыг авч байгаа бол хулгайч шиг шөнө очиж сэйфийг хөшиж онгойлгох хэрэг байсан уу. Ажлын өдөр очиж хүсэлтээ тавиад холбогдох хүмүүсийг байлцуулан түлхүүрээр нь онгойлгуулж, тэмдэглэл үйлдлүүдээд авч яагаад болоогүй юм бэ гэсэн асуултууд гарч байна. Энгийн логикоор бодоход л ийм асуудлууд тавигдаж байхад  хэрэг илрүүлэлтэд цагдаагийн чадвар дутаад байна уу, авилгаар асуудлыг аргацаагаад байна уу? Ингэж хардах шалтгаан ч олон байна. Гэтэл өнөөдөр Монгол Улс хүн биш хууль засагладаг улс болно. Авлигатай бүх шатанд тэмцэнэ гэдгээ Ерөнхийлөгч нь ч хэлдэг, Ерөнхий сайд нь ч мэдэгдэж байгаа. УИХ-ын түвшинд ч Хяналт шалгалтын тухай 17 хууль баталж, Түр хороо байгуулснаар бугшмал асуудлуудыг илрүүлж, Хөгжлийн банкны хэрэг, “Нүүрсний хулгай” гэх том хэргүүдийг хуулийн байгууллагуудад шилжүүлсэн. Авлига, албан тушаалын хэрэг, бүх шатанд үүрлэсэн хулгайтай ингэж тэмцэж байхад шүүх, цагдаа, прокурор нь яаж ажиллаад байна вэ. Ялангуяа орон нутагт цагдаа, шүүх, прокурор яаж ажиллаж байгааг эргэж харах цаг болжээ.

Монголын төр мерит зарчмаар мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлддэг гэх боловч тэрхүү мерит зарчмаар мэргэшсэн хулгайч нарыг төрийн байгууллагын шат шатанд  сүлжээ байдлаар бэлддэг болсныг Сүхбаатар аймгийн МХГ-ын даргаар ажиллаж байсан Г.Сарантуяа, М.Өлзиймөнх нарын үйлдлээс харж болохоор байна. Тэд мерит буюу чадахуйн зарчмаар МХГ-ын даргын албанд томилогдсон ч мэргэжил мэргэшил, ёс зүй, ур чадвараараа чадахуйн зарчмыг хэрэгжүүлж чадсангүй. Харин ч төсвийн хөрөнгийг хулгайлах “чадахуй”-г л бие биедээ төдийгүй хамт олондоо ч өвлүүлэн чадавхижуулжээ. Өдгөө МХЕГ гэх бүтэц байхгүй болж түүнд ажиллаж байсан байцаагчид харьяа яамдад хуваарилагдан албан үүргээ үргэлжлүүлнэ. Сүхбаатар аймгийн жишээнээс харахад мэргэшсэн албан хаагч биш “мэргэшсэн хулгайч” нар  шинэ очсон газартаа ямар үр  тарьж, юу өвлүүлэх бол. Өөрөөр хэлбэл, тэнд хулгай, худлыг үргэлжлүүлэхгүй байгаасай билээ.

Эцэст нь хэлэхэд Сүхбаатар аймгийн МХГ-ын дарга асан М.Өлзиймөнхөд холбогдох их хэмжээний мөнгөн дүнтэй гэмт үйлдлийг нуун дарагдуулахын тулд зөрчлийг илрүүлсэн МХГ-ын дарга О.Балжиннямыг ХЭҮК-ын ажилтантай үгсэж түүнийг хилс хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлүүлсэн тухай ч эх сурвалжууд хэлдэг юм байна.

М.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа