Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Д.Хонгорзул: Хумсны дизайн дэлхийд урлаг болтлоо хөгжсөн

Нийтэлсэн

Эмэгтэй хүний эрхэмсэг ялдам дахин давтагдашгүй төрхийг илэрхийлдэг нэг зүйл нь хумсны гоо сайхан гэдэгтэй маргах хүн үгүй. Хумс будах арга техникийг урлаг болтол хөгжүүлж олон улсад эх орныхоо нэрийг гаргасан нэгэн бүсгүйг онцоллоо. Тэрбээр АНУ-ын Лас Вегас хотноо болсон тэмцээнд оролцож, “Шилдгийн шилдэг бүтээл” номинацын эзэн болжээ. Түүнийг Д.Хонгорзул гэдэг бөгөөд  Дорноговь аймгийн Сайншанд суманд өөрийн мөрөөдөж явсан салоноо нээж “Nail artist” чиглэлд томоохон хувь нэмэр оруулж яваа юм.


-Монголын үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын ХХV их наадамд түрүүлэхийн зэрэгцээ АНУ-ын Лас Вегас хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнээс “Шилдгийн  шилдэг бүтээл” шагналыг хүртсэн танд баяр хүргэе. Энэ амжилтын эхлэл хэрхэн тавигдаж байсан бол?

-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би хүүхэд байхдаа зураг зурах, хувцас оёх сонирхолтой байсан болохоор дизайнер болохыг мөрөөддөг байлаа. Хэдий тэр мөрөөдлөөсөө хазайсан ч маникюр яг дизайнерын мэргэжилтэй төстэй санагдаж сонирхол төрж эхэлсэн.

-Танай салбарын ХХV их наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болов. “Гран при” шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юм?

-Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулбал анх удаа орон нутагт зохиогдсоноороо онцлог байлаа. Орол­цогчдын хамрах хүрээ болон ур чадвар илүү сайжирсан санагдсан. Өмнөх амжилтаа бататгаад зогсохгүй “Гран при” цомын эзэн болсондоо сэтгэл хангалуун байгаа.

-Анхны тэмцээнийхээ талаар дурсаач?

-2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалийн болзол хангаж байсан. 2022 онд дахин ур чадвараа сорьж оролцсоноор “Гран при” шагнал хүртсэн.

-Ойр дотнын хүмүүс таны амжилтаар бахархаж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж намайг дэмжиж, урам зориг өгч байсан гэр бүл, найз нөхөд,үйлчлүүлэгчид маань их баяртай хүлээн авсан.

-Лас Вегас хотноо зохион байгуулагдсан артистуудын тэмцээнд  дэлхийн 50 орны 6000 бүтээлээс таных “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр шалгарсан юм байна. Энэ бүтээлээрээ  ямар утга санааг  илэрхийлсэн бэ?

-Уг бүтээл маань өөрийн улс орны хэв шинж, онцлогийг агуулсан сэдэвтэй байсан. Миний хувьд эх орны маань өв соёл болсон монгол хээ угалзыг бүтээлдээ шингээж урласан. Монгол хээ угалз бол дүрснээс эхлээд өнгө, дизайн гээд дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогтой учраас шалгарсан болов уу.

-Тэмцээнд орохдоо хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?

-Бүтээл хийхэд багагүй  хугацаа ордог. Энэ удаагийн бүтээлээ сар гаруй хугацаанд бэлдсэн.

-Өөрийн гэсэн салоноо нээсэн. Мөрөөдлөө биелүүлсэн гэлээ. Хэзээ салоноо нээв?

-Гоо сайхны салонд маникюраар ажиллаж байгаад 2020 онд тусдаа гарч жижиг хэмжээний “Nailroom” нээж ажиллуулж байсан. Ингээд  2022 оны наймдугаар сард үйлчлүүлэгч нартаа илүү тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор салоноо өргөжүүлсэн.

-Хэд дэх жилдээ артистаар ажиллаж байна вэ?

-Артист, маникюр хийж сураад зургаан жил болсон байна.

-Энэ салбарт ороход хэн зааж чиглүүлж, тусалж дэмжсэн бол. Маникюрыг хэрхэн сурч байв?

-Сургалтад сууж олж авсан мэдлэгээ улам баяжуулж илүү ихийг сурах хүслээр хөглөгдсөөр өдий хүрчээ. Маникюр хийж олсон мөнгөөрөө шинэ бүтээгдэхүүн авч хадгалдаг байсан. Энэ мэргэжлээсээ маш их кайф авдаг юм.  Ер нь хүн өөрийн сонирхсон, дуртай зүйлдээ амжилт гаргадаг шүү дээ.

-Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй вэ?

-Миний хань эрх зүйч мэргэжилтэй. Гэхдээ өөрийн сонирхлоороо шивээс хийгээд удаж байгаа. Бид нэг салбарт ажилладаг болоод тэр үү бүх зүйл дээр санаа нэгддэг. Анх шивээс хийлгэхээр үйлчлүүлэгч нь болж очоод танилцаж байлаа.

-Жижигхэн зай талбайд маш олон санаа бүхий гоёл чимэглэлийг нэгтгэн шигтгэж өгнө гэдэг амаргүй байх. Гэхдээ аливаа бүтээлийн ард гарчихаад хараад суух бас сайхан, ер нь л бахархмаар байдаг шүү. Хумсан дээр урлагийн бүтээл хийхэд юунд илүү анхаардаг вэ?

-Урлагт хязгаар гэж үгүй. Өөрт байгаа боломж авьяас ур чадвараа ашиглаад юу ч бүтээж урлаж болно. Хамгийн гол нь жижигхэн зүйлд ч гэлээ чин сэтгэлээсээ хандах нь чухал байдаг даа. Тэгж байж жинхэнэ бүтээл бий болно.

-Одоогоор хэчнээн төрлийн хумс хийж байна. Загвараа хэрхэн гаргадаг вэ?

-Маникюр гэхээр нэгэн хэвийн өдөр тутмын зүйл хийгээд байх сонирхолгүй санагддаг байсан. Тийм учраас шинэ гарч байгаа, олон улсад тренд болж буй хумсны загвар, дизайны талаар үргэлж судалдаг. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байхыг эрмэлздэг. Хумсны дизайн бол дэлхийд урлаг болтлоо хөгжчихсөн тул загвар чиг хандлага нь тоймгүй олон. Өөрөөр хэлбэл, тухайн эрхэлж буй ажил алба, арга хэмжээтэй уялдуулан шинэлэг шийдэл загварууд ч өргөн сонголттой болчихсон. Орчин үед бүсгүйчүүд хумсандаа анхаарал тавьж гоёх нь өдөр тутмын хэрэглээ болжээ. Тийм ч учраас шинэ содон байхаас гадна чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.

-Охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрч буй тренд чимэглэлийн тухайд?

-Ерөнхийдөө натурал өнгийн сонголт түлхүү. Түүн дээр гялалзсан саа бүхий будалт хийлгэдэг. Харин улаан, цагаан өнгө хэзээ ч моданаас гардаггүй. Би тренд дагахаас илүүтэйгээр тухайн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, ажил мэргэжлийн онцлогт нь тохирсон хэв маягийг санал болгодог.

-Хумсны гоёл чимэглэл, болон хэрэгслүүдийг хаанаас авдаг вэ. Монголд түгээмэл байж чаддаг уу?

-Нэг үеэ бодвол хумсны материал хэрэгслийн дэлгүүрүүд элбэг болсноор сонголт хийхэд илүү амар болсон. Харин гол бүтээгдэхүүн болох хумсны будаг болон хиймэл хумсны материалаа ОХУ-ын “VOGUE” брэндийг сонгодог.

-Үйлчлүүлэгчээсээ сонсож байсан хамгийн гоё ямар үг?

-“Чи яг л хясаанд нуугдсан сувд шиг охин” гэж билээ.

-2023 ондоо ямар ажил, амжилтыг төлөвлөсөн бэ?

-Удахгүй Дубай хотод болох олон улсын мастер түвшний семинарт оролцохоор болсон. Хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулагдана. Олон шинэ зүйлийг мэдэж сонсож, сурч ирээд хийж хэрэгжүүлнэ гэж бодож байна.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ9 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр14 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр16 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент16 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий16 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм17 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр17 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн