Эдийн засаг

Өмнөд Солонгосын 2022 оны махны импортын талаас илүү хувийг АНУ-ын үхрийн мах эзэлжээ

Нийтэлсэн

2022 онд Өмнөд Солонгос улсын импортолсон нийт махны талаас илүү хувийг АНУ-ын үхрийн мах эзэлсэн тухай өчигдөр нийтлэгдсэн албаны тоо баримтад дурджээ.

Өнгөрсөн онд тус улс нийт 256,910 тонн үхрийн мах АНУ-аас импортолсон нь нийт махны импортынх нь 54.1 хувь болсон тухай U.S.Meat Export Federation байгууллага мэдээлсэн байна.

Энэ нь өмнөх оноосоо 2.8 хувиар өссөн дүн болжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар 2008 онд Америкийн үхрийн мах үйлдвэрлэгчдэд зах зээлээ нээж байсан юм. Энэ бүтээгдэхүүн сүүлийн зургаан жилийн хугацаанд тус улсын хамгийн их импортолсон мах болсон байна.

Өнгөрсөн оны импортыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл $2.54 тэрбум болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Exit mobile version