Зөвлөгөө

Хонг Конгийн эрдэмтэд амны хаалт хэрхэн гараар хийх аргыг заажээ

Нийтэлсэн

Амны хаалтны олдоц муу байгаа тохиолдолд гэртээ үүнийг хэрхэн хийх хямд бөгөөд хялбар аргыг Хонг Конгийн эрдэмтэд танилцуулжээ.

Гэхдээ гар аргаар хийсэн амны хаалтыг зөвхөн арагүйдсэн тохиолдолд хэрэглэх ёстой бөгөөд аль болох зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөсөн байна.

Ингээд Хонг Конг-Шэнжэний эмнэлгийн их сургуулийн (University of Hong Kong-Shenzhen Hospital) эрдэмтэд судлаачдын боловсруулсан аргыг танилцуулъя.

Ийм гар аргаар хийсэн амны хаалт нь зориулалтын бүтээгдэхүүнтэй харьцуулахад халдвараас 80-90 хувь хамгаалах чадвартайг лабораторийн туршилтаар баталсан гэнэ.

Хийх дараалал:

  • Гараа сайтар угааж, багаж хэрэгслээ цэвэрлэнэ
  • Гал тогооны салфетка хоёр давхарлаж тавина
  • Амны салфетка нэг ширхэгийг дотор талын давхарга болгож тавина
  • Давхарласан цааснуудаа амны хэмжээнд тааруулж, хайчилна
  • Хоёр ирмэгийг нь цаасан наалтаар дарна
  • Цаас цоологчоор хоёр талд нь нүх гаргана
  • Хамарны хэсэгт металл утсыг цаасан наалтаар тогтооно
  • Резинэн утсыг гаргасан нүхээр оруулан зүүлт хийнэ

Үүнээс гадна нүүрийг бүхэлд нь хамгаалах багийг бичгийн хэрэгсэл ашиглан хийх аргыг нэмж заажээ.

Дэлгэрэнгүй зааварчилгааг харуулсан видео бичлэг:

Exit mobile version