Бидэнтэй нэгд

Дэлхий

Өрнөдийнхний Орост хандах хандлагыг Хитлерийн “Эцсийн шийдэл”-тэй зүйрлэв

Нийтэлсэн

Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нийслэл Москва хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр Өрнөдийнхний Орост хандах хандлагыг Хитлерийн “эцсийн шийдэл”-тэй зүйрлэжээ.

“Эцсийн шийдэл” гэдэг нэр томьёо нь Европын жүүдүүдийг бүрмөсөн устгах Хитлерийн төлөвлөгөөг илэрхийлдэг юм.

Украиныг прокси (гар хөл) болгон ашиглаж, Оросын асуудалд “эцсийн шийдэл” хайж байгаа Өрнөдийн орнуудыг Лавров хурцаар шүүмжилжээ.

“Хитлер жүүдийн асуудалд эцсийн шийдэл хүсэж байсан шиг одоо Өрнөдийн улс төрчид Оросыг стратегийн сүйрэлд хүргэх санаархлаа ил тод илэрхийлэх болсныг та бүхэн тодорхой харж байна” гэж тэр хэлсэн юм.

Хитлерийн “Эцсийн шийдэл” бодлогын хүрээнд Европ даяар зургаан сая жүүд хүнийг аймаглан устгаж байв.

Лавров өмнө нь бас Германы Нацистуудын удирдагчийн нэрийг ашиглан маргаантай мэдэгдэл хийж байсан удаатай.

Өнгөрсөн оны тавдугаар сард тэр Хитлерийг “жүүд цустай” байсан гэж хэлээд Израилын талаас хатуу эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байв.

Лавров өчигдөр хэлэхдээ Москвагийн ашиг сонирхлыг хангах нөхцөлтэйгөөр Өрнөдийн орнуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал тэр Украин болон Оростой хил залгадаг бусад улсуудаас цэрэг, зэвсгийн дэд бүтцээ зайлуулахыг НАТО-д уриалж байлаа.

“Зеленскийтэй бидэнд ярих зүйл байхгүй. Орос, Өрнөдийн хоорондын яриа хэлэлцээний хэтийн төлөвийн хувьд бид гаргасан аливаа саналд нь хариу өгөхөд бэлэн байна. Гэвч одоогоор ямар ч нухацтай санал гаргаагүй байгаа. Санал тавивал бид авч үзэж, шийдвэрлэхэд бэлэн байна” гэж Лавров хэлжээ.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамаг 2016 оны сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн шалтгаанаар Оросын 35 дипломатчийг хөөж, хоёр орны харилцаа муудах эхлэлийг тавьсан хэмээн буруутгасан байна.

Лавров бас Хятад улстай маргаан зөрчил үүсгэх арга зам хайж буй Өрнөдийн удирдагчдыг шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар Хятад улс бол АНУ-ын хувьд ганцаараа сөргөлдөхөд хэтэрхий хүчирхэг тул Өрнөдийн бусад холбоотнуудаа Бээжингийн эсрэг хөдөлгөөнд нэгтгэхийг чармайж байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Эдийн засаг16 цаг өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм16 цаг өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр16 цаг өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио16 цаг өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио16 цаг өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

CRI Монгол радио16 цаг өмнө

ХАМАС-ын удирдагч асан Исмаил Ханиягийн амийг хөнөөснөө Израиль хүлээн зөвшөөрчээ

Энтертайнмент16 цаг өмнө

Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Дэлхий16 цаг өмнө

Хойд Солонгосоос Украинд дахин цэрэг илгээхээр бэлдэж байна

Энтертайнмент16 цаг өмнө

“Москвагийн цом”-оос 2 алт, 5 хүрэл медаль хүртжээ

Дэлхий16 цаг өмнө

Зеленський: Умард Солонгос Орос руу нэмэлт цэрэг илгээж магадгүй

Нийгэм16 цаг өмнө

ЦЕГ: Хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар хүүхэд зодсон багшийг шалгаж байна

Дэлхий16 цаг өмнө

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

Дэлхий16 цаг өмнө

50 мянган жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ

Эдийн засаг16 цаг өмнө

Монголбанк: Төв банк хараат бус байдлаа хангах эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай

Нийгэм16 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Ерөнхий сайд5 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий8 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ