Энтертайнмент

Ке Хуй Куан: “Индиана Жонс” кинонд тоглох боломж олгосон Стивен Спилбергт би үргэлж талархдаг

Нийтэлсэн

Жүжигчин Ке Хуй Куан Алтан бөмбөрцөг шагналын дараа Стивен Спилбергтэй дахин уулзсан нь тэдэнд төдийгүй үзэгчдэд гайхалтай сэтгэгдэл төрүүлжээ.

Стивен Спилберг, Ке Хью Куан нар Америкийн кино хүрээлэнгийн үдийн зоог дээр “Индиана Жонс” киноны улаан хивсний ёслолын үеэр дахин уулзжээ. 76 настай Спилберг, 51 настай Куан нар хамтдаа гэрэл зураг авахуулжээ. Куан Спилбергийг яг л хүүхэд үнсэж байгаа мэт хацар дээр нь үнсэж, чангаар тэврэлдэж ихэд баяртай инээмсэглэж буй нь олонд сайхан санагдав.

Би анх хаанаас эхэлснээ хэзээ ч мартдаггүй, хэн надад анхны боломж олгосоныг үргэлж санаж явдаг.

Стивен Спилбергийн 1984 онд бүтээсэн “Индиана Жонс ба Мөхлийн сүм” кинонд Харрисон Фордтой тоглохдоо Кэ Хуй Куан 13 настай байв.

Энэхүү кино нь 80-аад оны сонгодог “The Goonies” кинонд тоглосон жүжигчин хүүгийн цаашдын карьерыг эхлүүлсэн юм. Тэрбээр “Бүх зүйл нэг дор” /Everything Everywhere All at Once/ кинонд тоглосон дүрээрээ Шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналаар анхны Алтан бөмбөрцөгөө хүртсэн юм.

Ке Хуй Куан илтгэлийнхээ үеэр алдарт найруулагчийг онцгойлон дурьдан “Би анх хаанаас эхэлснээ хэзээ ч мартдаггүй, хэн надад анхны боломж олгосоныг үргэлж санаж явдаг. Өнөө орой Стивен Спилбергийг энд харсандаа маш их баяртай байна. Стивен, баярлалаа. Би “Индиана Жонс ба Мөхлийн сүм”-ийн дүрд сонгогдож жүжигчний гараагаа эхэлсэн нь маш азтай санагддаг” гэжээ.

2022 оны арваннэгдүгээр сард Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Куан Спилберг энэ олон жилийн турш түүний тухай огт мартаагүй бөгөөд 38 жилийн дараа ч Спилберг Зул сарын баяр бүрээр Куанд бэлэг илгээдэг гэжээ. Тэрбээр “Тэр надад анхны том ажлыг маань өгсөн буянтай хүн олон жилийн дараа ч намайг мартаагүй. Надад тусламж хэрэгтэй болгонд тэр үргэлж дэргэд байдаг” гэжээ.

Эх сурвалж: Enews

Exit mobile version