CGTN мэдээ
Фернандес: ДАШТ Аргентины ард түмэн баяр баясгалан авчирсан
Сэтгүүлч: Юуны түрүүнд 36 жилийн дараа Аргентин ДАШТ-ний дэлхийн аварга болсонд баяр хүргэж байна. Тэр мөчид Аргентины ерөнхийлөгчийн хувьд тэмцээнийг үзээд, Аргентины баг хожсонд та ямар сэтгэгдэлтэй байна? Аргентин ялахад юу нөлөөлсөн бэ?
Фернандес: ДАШТ-нд аварга болсны дараа бид маш олон тэмдэглэх арга хэмжээ зохиосон. 1986 онд Марадона бидэнд ийм баяр баясгаланг авчирснаас хойш бид олон жилийн турш ДАШТ-д түрүүлээгүй байсан. Аргентин аварга болсны хамгийн их гаьъяа нь дасгалжуулагчид бий. Дасгалжуулагч маань залуу хүн. Тэрээр шигшээ багийг удирдан дагуулж чадна гэдэгт хүмүүс эргэлзэж байсан, тэгэхэд би түүнийг дэмжиж байлаа. Месси Аргентины хувьд эрдэнэ байсан, тэр бол агуу тамирчин, хаана байсан ч алт шиг гэрэлтэж чадна. Эх орныхоо төлөө, аргентинчуудын хайртай хөл бөмбөгийн төлөө эргэн ирсэнд баяртай байна. Тэрээр шигшээ багийнхаа төлөө чадах бүхнээ хийснийг бид харж байна. Тэд Аргентины ард түмэнд асар их баяр баясгалан авчирсан. Та бод л доо, Буэнос-Айрес хотын оршин суугчдын тоо 2 сая гаруй бөгөөд тэр өдөр нийслэлд 5 сая хүн цугларч, ялалтаа тэмдэглэсэн. Бидний хувьд энэ нь маш их баяр баясгалан байсан.