Эдийн засаг

ХҮҮХДИЙН МӨНГӨ: 18 жилд ₮7.2 их наядыг зарцуулжээ

Нийтэлсэн

2005-2023 он хүртэлх “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тоон мэдээллийг хүргэе.

“Хүүхдийн мөнгө тэтгэмж-“ийг 2005 оноос сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн. 2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан гэж Сангийн яамнаас мэдээллээ.

0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДСАН ХУВЬ ХЭМЖЭЭ:

 

  • 2005 онд 34%
  • 2006 онд 70%
  • 2007-2016 оны 6 сарыг дуустал 100%
  • 2016 оны 7 сараас 60%
  • 2017 онд 100%
  • 2018 оны 3 сарыг дуустал 60%
  • 2018 оны 4 сараас 80%
  • 2019 онд 80%
  • 2020-2022 онд 100%
  • 2023 онд нийт хүүхдийн 91%

 

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ:

2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг

2007 оны 7 сараас 2012 оны 9 сар хүртэл улиралд 25000 төгрөг

2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг

2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг

2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.

Exit mobile version