Орон нутаг
Дорноговь аймгаас энэ жил зургаан улсын аварга малчин шалгарчээ
Уламжлалт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж, мал аж ахуйн салбарт гаргасан амжилтаараа Дорноговь аймгаас энэ жил зургаан улсын аварга малчин шалгарчээ.
Тэд бол Өргөн сумын Баянмөнх багийн малчин Жамбалын Заяаханд, Мандах сумын Баянхошуу багийн малчин Баатарын Батбаяр, Улаанбадрах сумын Сангийн далай багийн малчин Лувсанжамцын Батбаяр, Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин Хүүхэний Энхболд, Дэлгэрэх сумын Аман шанд багийн малчин Доржийн Мягмарпүрэв, Замын-Үүд сумын Сүлд багийн малчин Тангадын Доржсүрэн нар юм.
Дорноговь аймгийн мал сүрэг жил бүр таван төрөл дээр өсч эдүгээ 2.4 сая толгой малтай болжээ.