Эдийн засаг

МХБ: Биржээр дамжуулан хийсэн нүүрсний анхны арилжааны нийлүүлэлт амжилттай явагдлаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарч, тус тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн бирж нь 2023 оны 1-р сарын 12-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг зохион байгуулсан билээ.

Тус арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд “Энержи Ресурс” ХХК-ийн нийт 2 багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait Terminal нөхцөлөөр амжилттай арилжсан.

Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны 1-р сарын 16-ны өдрөөс 1-р сарын 19-ний өдрүүдэд хийгдэж, Гашуунсухайт Терминалаас экспортод гарснаар биржээр дамжуулан арилжигдсан анхны арилжааны дараах нийлүүлэлт амжилттай хийгдлээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Exit mobile version