Ерөнхий сайд

Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна

Нийтэлсэн

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.25/ хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын тухай ТОВЧ:

М.Даваажаргал 2000 онд анх Япон улсад очиж, 2001 оноос барилдсаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь “Хакухо” М.Даваажаргал юм.

Тэрээр Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлсан. Одоо Хакухомэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна.

Exit mobile version