Дуулиан шуугиан

“Х.Мандахбаяр АТГ-д өгөх нотлох баримтаа надаас нуусан”

Нийтэлсэн

МСНЭ-ийн ерөнхийлөгч асан  Х.Мандахбаяртай холбогдуулан өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл /2023.01.25/ хийлээ.


Тэрбээр “Х.Мандахбаяр бид хоёр 2018 онд танилцсан. Тухайн үед Х.Мандахбаяр нь Монголын өмгөөлөгчдийн холбоонд ирж надтай уулзаж, өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн. Өмгөөлөгчдийн холбоонд шалгалт өгснөөр бид хамтран ажиллах эрхээ нээсэн. Тэр үед миний зүгээс хүлээсэн үүрэг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах ажилд хамтран оролцох байлаа. Хоёрдугаарт, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, гуравдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах ажлыг хамтарч хийе гэсэн гэрээ байгуулсан. Х.Мандахбаярын зүгээс ажлын хөлс болгож хоёр өрөө байр өгнө, магистрын төлбөрийн төлж, 1.6 сая төгрөгийн цалин өгнө гэсэн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан.

Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн гишүүн Р.Наранбаяр энэ хуралд ирсэн байна. Х.Мандахбаяраас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа хүссэн. Гэтэл “боломжгүй” гэж хойшлуулсаар байгаад  өнөөдрийг хүрлээ. Гэрээний дагуу байраа авъя гэхээр хугацаа хойшлуулдаг.

Саяхан АТГ-аас нэр бүхий 17 хүний нэрийг зарласан. Тэдний дунд Х.Мандахбаярын нэр дурдагдсан. Тэгээд өмгөөлөгчөөр ажиллаад өгөөч гэсэн санал надад тавьсан. Гэтэл өмгөөлөгчөөр ажиллуулж байгаа хэрнээ баримт, материалаа нуух асуудал гаргасан. Хоёрдугаарт, миний үгээр хууль зүйн туслалцаагаа үзүүлж гэсэн шаардлага тавьсан. Би Өмгөөлөгчийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд ажиллагаа явуулах үүрэгтэй хүн. Ийм байдлаар ажилладаггүй гэсэн шаардлага тавьснаас болоод үл ойлголцол үүслээ. Би өмгөөлөгч хуульч хүн байж өөрийн байгуулсан гэрээний биелэлтийг хангуулж чадахгүй хэвлэлийн хурал зарлаад, хохироод сууж байна.

Ажлын байрны дарамт гэж байдаг. “Эрхэт Монгол” групп “Оранж плаза”-гийн дөрвөн давхарт үйл ажиллагаа явуулдаг. Би хажуу талын өрөөнд “Сэрүүлэг” констракштай гэрээ байгуулж, төлбөрөө төлөөд явж байтал энэ хүмүүс дөрвөн давхарт засвар хийнэ гээд ороод ирсэн. Гэтэл өчигдөр орой хаалга тогшоод өрөөгөө суллаж өг гэсэн. Би шөнийн цагаар өрөөгөө суллаж өгсөн. Харамсалтай нь, энэ хүний гоё сайхан амлалтад хууртлаа.  Над шиг түүний гоё сайхан амлалтад хууртсан залуус зөндөө бий.

Магадгүй “Эрхэт Монгол” группд ажиллая  гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд Х.Мандахбаяр үнэхээр худалч, амлалтаа биелүүлдэггүй хүн шүү. Мөн олон төсөл дээр нь ажиллаж байгаа залууст хандаж болгоомжтой байхыг зөвлөе” гэлээ.

Exit mobile version