Энтертайнмент

Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй боксчид зургаан медаль хүртлээ

Нийтэлсэн

“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр боллоо.

Тус тэмцээнээс манай улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртэв.

57 кг-ын жинд Б.Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг, 67 кг-д М.Цэцэгдарь нар мөнгө медалийн эзэд болов. Түүнчлэн 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд О.Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана гэж Биеийн Тамир, Спортын Хорооноос мэдээлэв.

Exit mobile version