Бидэнтэй нэгд

Улс төр

Хамгаалах нэртэй Н.Учралын хууль иргэдийн эрхийг боомилов уу!

Нийтэлсэн

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль УИХ-ын намрын чуулганы хаалттай зэрэгцэн батлагдсан. Уг хуулийн төслийг энэ сарын 18-ны өглөө УИХ-д өргөн барьсан. Улмаар маргаашийнх нь Байнгын хорооны хурлаар шууд хэлэлцэгдэн дэмжигдээд, чуулганы хуралд оруулж хэлэлцүүлсэн. Үүнийг тэр өдөртөө хэлэлцэхийг нь дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороо руу өгсөн. Ингээд маргааш нь чуулганаар хоёр болон гурав дахь хэлэлцүүлэг нь явж, хууль батлагдсан. Энэхүү амжилтаараа дээрх хуулийн төсөл түүхэн дэх хамгийн хурдан батлагдсан хуулиудын нэг болж байна.

Лхагва гаригт (2023.01.25) тус хуулийн талаар иргэд, контент үйлдвэрлэгч, хэвлэл мэдээллийн байгууллагууд “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.


Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал энэ сарын 17-ны өдөр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар танилцуулга уулзалтыг сэтгүүлч нартай хийсэн. Энэ үеэрээ “Зөрчилтэй контент” хэмээх слайдыг дэлгэцэн дээр харуулахад “6.3.Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно” гэсэн заалтыг сэтгүүлч нар хараад маш ихээр эгдүүцэн хүлээж авсан. Харин тэр үед Н.Учрал “Уг заалтыг хасаж УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ заалт байснаараа томчуудын эрх ашгийг хамгаалсан мэт болчихно” гэж хэлсэн байдаг. Гэвч тус заалтыг хасалгүй батлуулсан нь түүнийг тодорхойлоод өгөв.

Тэгвэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт дараах байгууллагын нэр бүхий хүн оролцсон байдаг. Үүнд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын зөвлөх С.Тэнгис, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Сүрэнхорол нар оролцжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцсон байна. Харин Тагнуулын Ерөнхий газраас Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун нар юм.

Ийнхүү тус хуулийн хоёрдугаар бүлгийн зургаадугаар зүйл буюу контент гэх агуулга нь дотроо 20 гаруй заалттай. Эдгээр заалтууд нь бүгд цахим орчин дахь шүүмжлэлийн эсрэг байгаад иргэд, олон нийт бухимдаж буй. Иймд тэдний төлөөлөл болж хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлсэн иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

 

Э.Нарантунгалаг: “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр Н.Учрал иргэд тэмцэх нөхцөлийг бүрдүүллээ

 

Сэтгүүлзүйн инновац, хөгжлийн үүр төвийн үүсгэн байгуулагч Э.Нарантунгалагийн байр суурийг хүргэж байна. “Хүний эрх гэж хүн бүрд төрөхөөс нь үхэх хүртэл заяагдсан хүний суурь эрх, эрх чөлөөг хэлдэг.

Монгол Улсын ардчилсан үзэл баримтлалын гол багана болсон үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан хууль гарч байна. Тус хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан биет болон биет бус байдлаар иргэний үзэл бодлоо цахим болон бодит орчинд чөлөөтэй илэрхийлэх эрхэд хязгаарлалт, үг хэлэх эрх чөлөөнд цензур (хяналт) тогтоож байна.

“Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийг шүүхээр хянан хэлэлцэхийн оронд давуу эрх олгосон заалтыг Харилцаа холбооны хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуульд тус тус нэмэлт оруулах замаар шийдвэрлэсэн нь хүний эрхийг хамгаалах бус харин ч хүний эрх зөрчигдөх, нийгэмд өрнөж буй чөлөөт шүүмж, дуу хоолойг цахим орчинд боомилж буй ноцтой үйлдэл” хэмээн хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх үнэт зүйл дээр нэгдсэн, 50 гаруй төрийн бус байгууллага хамтарсан иргэний нийгмийн эвсэл Хүний эрхийн форумын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсан байдаг.

Хууль батлагдахаас яг 32 жилийн өмнө буюу 1990 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улс ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол өнөөдөр тэрхүү ардчилал, түүнийг дагасан ололт амжилтаасаа үлэмж ухрав. Мөн хувь хүн буюу тодорхой бүлгийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлнэ гэж хуулийн үзэл баримтлалд тусгасан хэр нь хууль санаачлагч, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нь нийгмийн нэгэн бүлэг, тодорхой хүмүүсийг  “тролл (хүн-хог)” хэмээн дуудаж, хүний эрхийн зарчимгүй, наад захын мэдрэмжгүй загнасан зэргээс энэ хууль хүний эрхийг хамгаалж байна уу, эсвэл зөрчих гээд байна уу гэдгийг сайтар нягтлах шаардлагатай байна.

Нийтийн ашиг сонирхлын төлөө юу, цөөн хүний хувийн ашиг сонирхлын төлөө юу гэдгийг тайлбарлуулах нь зүйтэй. Тэд аливаа хууль тогтоомжийг батлахад иргэдийн оролцоог хангах зарчмыг сайн мэднэ. Өмнө нь хянах, цагдах, хязгаарлах боломжтой энэ төрлийн зохицуулалт, агуулгыг санаачилж бүтэлгүйтсэнээ, дахин “хаалгаар гарсан ч тооноор оруулах”-даа олон нийтийн хэлэлцүүлгээс зугтан нэн яаралтай горимоор 48 цагийн дотор хэлэлцэн баталчихлаа. “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэрээр манай адгуу төрийн балаг Н.Учрал тэргүүтэй улстөрчдийн эсрэг иргэд тэмцэх, дуугарах нөхцөл бүрдүүлж байна. Энэ хуульд тусгасан зарим нэг агуулга шинэ зүйл огтоос биш бөгөөд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд амжилт олохгүй хэмээн бат итгэн, иргэдээс “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг” сэмхэн хулгайлав уу гэж хардаж болохоор байна.

Үүнийгээ өргөн барьсан сайд Н.Учрал “Надад өөр арга байгаагүй. Гурав хоногт батлаагүй бол энэ хууль хэзээ ч батлагдахгүй байсан” гэж тайлбарлаж байна. Хууль зөрчин батлагдсан, олон хуулийн давхардал үүсгэсэн, хүний эрхийг хамгаалах бус хязгаарлах нөхцөлийг бий болгосон энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих, ҮХЦ хүчингүй болгох хоёр зам үлдлээ. Мөн хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулан өргөн барих боломжтой” гэсэн юм.

 

Энэ хууль Н.Энхбаярын коммунист улс байгуулах цогц үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэсэг

 

Харин хуульч М.Чимэддорж “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хоёр хоногийн дотор Монгол Улсын парламентаар маш шуурхай хэлэлцэгдээд батлагдлаа. Бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсэж ердийн арга хэрэгслээр зохицуулах боломжгүй бол Монгол Улсын онц байдлын хуулиар зохицуулах ёстой байдаг. Гэтэл эрх баригчид үүнийг хууль гаргаж хаах гэж байна. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхэд хамгаална, зөрчилтэй контентыг хаана гэсэн хууль биш байна.

Энэ хууль нь коммунист улс байгуулах гээд зохион байгуулалтай цогц үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэсэг гэж үзэж байна. Жишээлбэл, бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй нөхцөл байдлын хэв шинжийг тодорхойлж харилцаа холбооны сүлжээг тухайн хэсэгт болон бүхэлд нь хязгаарлах эрхийг Дотоод хэргийн сайдын саналыг үндэслэн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн байгаа юм. Харилцаа холбооны сүлжээ гэдэг нь интернэт, гар утасны сүлжээ, телевизийн суваг, шуудангийн илгээмж хүртэл гээд бүгд харилцаа холбооны сүлжээнд ордог. Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд интернэт хаасан тохиолдлуудыг харахад эхний ээлжид бага багаар хааж сүүл үедээ бүр мөсөн хаах шийдвэрийг гаргадаг. Үүнийг хүн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллыг устгаж байгаа үйл ажиллагааны хэсэг нь энэ хууль гэж харж байгаа.

Яагаад энэ хуулийг богино хугацаанд баталсан гэвэл УИХ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шинэ хууль оруулахтай холбоотойгоор зөвлөлдөх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд УИХ-аас томилсон Намбарын Энхбаяр гэдэг хүн цоо шинэ коммунист үндсэн хуулийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр Монгол Улсад ардчиллыг устгахад чиглэсэн зохион байгуулалтай цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж харж байна” гэлээ.

 

Ц.Мөнхбат: Энэ хуулиар жагсаж байх үед сошиал орчныг бүхэлд нь хаах агуулга бүхий заалт оруулсан нь хамгийн ноцтой зөрчил

 

Хуульч Ц.Мөнхбат “Энэ хуулийг хүн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгийн их зөрчиж байна гэж харж байгаа. Өнөөдөр давхар дээлтэй иргэд хууль баталдаг болчихсон байна. УИХ, Засгийн газар нь шүүхийн үйл ажиллагаанд оролцдог тогтолцоо дэлхий дахинд байхгүй. Нийгмийн нөхцөл байдалтай холбогдуулан хавар нэлээд жагсаал цуглаан болох байх. Гэтэл энэ хуулийг дагалдуулан жагсаж байх үед сошиал орчныг хаах агуулга бүхий заалтыг оруулсан байна. Сүүлийн хэд хэдэн жагсаал дээр сүлжээ унагах, шууд дамжуулалтыг гацаах үйлдэл хийж байсан. Үүнийг хуулиараа батлаад авлаа.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг дагалдаж Харилцаа холбооны хуульд нэмэлт оруулахдаа “…үндэсний, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж оруулж ирсэн нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн ноцтой зөрчилд хүргэж болзошгүй нөхцөлийг хуульчилсан. Учир нь сүлжээ унагаж, контентыг хязгаарлахад хүргэх онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл гэдгийг нарийвч­лан заагаагүй учир жагсаал цуглааныг бужигнуулах зорилготой хэсэг бүлгийн санаатай болон санамсаргүй үүсгэсэн замбараагүй байдлыг далимдуулан олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хүргэх, мэдээлэл хүлээн авах эрхээ хязгаар­луулахад хүрч болзошгүй байна” гэв.

 

Н.Учралын гэх хуулийг зогсоох эцсийн найдвар ерөнхийлөгчийн хориг

 

Сэтгүүлч Г.Алтантүрүү “Тус хуулийг цагаан сарын бууз хийж байгаа мэт гуравхан хоногийн дотор л баталчихлаа. Товчхондоо интернэт орчинд 3-аас дээш хүнд мэдээлэл дамжуулдаг бүхий л программ хангамж, түүний хэрэглэгчдэд энэ хууль хамааралтай гэж харагдаж болохуйц байна. Энэ хуулийг баталснаар бид гадаад улсуудад жижиг хятад, жижиг орос шиг л харагдана. Гаднаас зөндөө хөрөнгө оруулагчид татна гээд л байна. Гэвч биднийг дарангуйлагч орон байна, иргэдийнхээ амийг хамхичихсан юм байна гэж бодно. Ийм байхад хэн хөрөнгө оруулах вэ.

Энэ хуулиар олон эрүүгийн гэмт хэрэгтэн болох юм байна. Эрүүгийн гэмт хэрэгтэн болохоор гадаад явж чадахгүй, виз гарахгүй болох нь. Насаар нь гэмт хэрэгтэн гэдэг нэр дагаж явах юм байна. Хэдхэн дагагчтай байсан ч үг хэлснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь.

Хууль нэгэнт батлагдсан учир Ерөнхийлөгчид найдахаас өөр аргагүй. Хэрэв хориг тавихгүй бол НҮБ дээр очоод ардчилсан улсын Ерөнхийлөгч гэж хэлж чадах уу. Олон улсын өмнө гарах нүүргүй болно” гэсэн юм.

Комедиан Б.Төгөлдөр “Фейсбүүкийн энгийн хэрэглээтэй хүнд ч энэ хууль хамаарах юм байна. Хэн нэгэн албан тушаалтны нэр оруулаад л пост хийхэд хүнийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхлаа гээд хаягийг нь хаах боломжтой боллоо. Зөрчилтэй контентын гомдлыг хүлээж аваад хянах нэгж байгуулах юм байна. Тэр хэр зөв ажиллаад, контент хянах вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Тэр хүмүүсийг бас хэн томилох вэ. Би хардах эрхтэй гэдэг талаасаа авч үзвэл тэр хүмүүс өөрсдийн үнэлэмжээр энэ хаягийг хаа, энэ постыг устга гээд байвал яах вэ. Ийм тодорхой бус хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Ерөнхийлөгч өө, иргэддээ итгэл найдвар өгөөч” гэж хэлсэн юм.

Иргэн Б.Дагвадорж “Н.Учрал аа чамайг өвдөж байхад монголчууд өөрийн хүүхэд, дүү, ах, найз шигээ хайрлаж байсан. МАН-ынхаа махны машинд хэрчигдээд, сурсан боловсорсон эрдмээ ард түмэндээ зарцуулахгүй бол чи огцорно шүү. Хууль хүчний байгууллагынхан ажлаа хийж байгаа. Чи битгий давхардсан, хүний эрхийг боомилсон ажил хийгээд бай” гэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа