Бидэнтэй нэгд

Нийгэм

Intellinews: ОХУ-ын 22540 иргэн Монгол Улсад нэвтрээд байна

Нийтэлсэн

“Intellinews”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Өнгөрсөн сарын 22-нд Владимир Путин Оросын армийн тоог гуравны нэгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлахад Монгол Улс цэрэг татлагаас зугтаж буй оросуудын дараагийн давалгаанд өртөөд байна.

Путиний дайн олон тооны оросуудыг, тэр дундаа цэргийн насны оросуудыг визгүй зорчуулдаг цөөхөн хэдэн улс руу дүрвэхэд хүргээд байна. Эдгээрт Монгол Улс багтаж байна. Гэсэн хэдий ч Монголд очсон оросуудад олон бэрхшээл тулгардаг. Оросын банкны картууд ажиллахгүйгээс гадна амьжиргаа залгуулах ажил олдохгүй байна. Оросуудын олонх нь сард 400 орчим ам.долларын цалинтай, жижиг, хөгжиж буй Монголд ажил олж чадахгүй байна. Харин ирсэн хүмүүсийн олонх нь ядаж л цаг агаар сайхан байдаг Вьетнам, Тайланд руу явах замдаа Монголыг түр зогсоол болгон ашиглахыг зорьдог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өдөртөө хасах 23 хэм орчим хүйтэн байна. Тэд Монголд үлдэх эсвэл нарлаг цаг агаарт аялах эсэхээс үл хамааран оросуудын ирээдүй тодорхойгүй нь мэдээж. Тэд хэзээ, гэртээ буцаж ирэх боломжтой эсэхээ мэдэхгүй байна.

Санкт-Петербургээс ирсэн 15 настай Валериа “Бидэнд Орос руу буцаж очих боломж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Учир нь, миний аавыг цэрэгт авч явах магадлалтай” хэмээн ярьж байна. Украины дайн эхэлснээс хойш Монгол руу дүрвэсэн оросууд бүх зүйлээ ардаа орхиж, Улаанбаатарт амьдарч, тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулж байна.

ОХУ-ын хууль тогтоох байгууллага Төрийн Дум Эрүүгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бууж өгөх, цэргээ орхих, цэрэг татлагаас татгалзах зэрэгт хатуу шийтгэл оногдуулах буюу 15 жилийн хорих ял оноохоор болсон. Дайчилгааны тухай зарласны дараа Оросын иргэд эх орноосоо гарч эхэлжээ. Дайн эхэлснээс хойш 1.4 сая хүн эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөөгөөр эсвэл дайнд татагдан орохгүйн тулд ОХУ-ыг орхисон байна. Монголд ирж буй оросуудын олонх нь буриад, халимаг, тува зэрэг монгол угсаатан байдаг. Мөн якут, славян үндэстнүүд Монголд цөөн тоогоор иржээ. Одоогийн байдлаар ОХУ-ын 22540 иргэн тус улсад нэвтрээд байгаа аж. Монгол руу нэвтэрсэн  хүмүүсийн 98 орчим хувь нь нийслэлд байна. “Mongolia/Adaptation 03” нэртэй “Telegram” групп 7638 гишүүнтэй, “Монголд түрээсийн орон сууц” 1457, “Монгол дахь ажлын байр” 2562 гишүүнтэй. Эдгээр шинэ хүмүүсээс гадна Монголд аль хэдийн байсан оросуудын олонх нь визээ сунгаж байна.

Монголд ирээд таван жил болж байгаа Эрхүүгийн бизнесмен 47 настай Иван Сергеевич дайн эхэлснээс хойш маш олон оросууд ирсэн тухай ярилаа. Тэрбээр “Орос дахь нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Эдийн засгийн байдал хүндэрч байна. Оросын автомашины үйлдвэрлэл урьд өмнө нь дэлхийн шилдэгүүдийн нэг байсан. Одоо бол байдал өөрчлөгдсөн. Дайчилгааны улмаас ес, аравдугаар сард ирэх оросуудын тоо эрс нэмэгдсэн. Хэн ч тулааны талбар дээр хэн нэгнийг алахыг хүсэхгүй. Тэд дайнд гэр бүлийн гишүүдээ болон амиа алдахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас тэд эх орноо орхиж эхэлсэн” гэв.

Орос, Хятадын газрын зураг дээрх Монголын байр суурь үргэлж асуудалтай байсаар ирсэн бөгөөд хоёр том гүрэн Улаанбаатарт улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлдэг. Ер нь Монголын улстөрчдийн олонх нь Хятадыг гэхээсээ илүү Оросын талыг баримталдаг. Тиймээс Монголын цагаачлалын алба оросуудыг эх оронд нь явуулах бус оршин суух зөвшөөрөл олгоно гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулсан. Дайн эхэлсний дараахан ирсэн оросууд рублийг ам.доллароор сольж, улмаар тус улсад ам.долларын хомсдол үүсгэв. Үүнээс хойш банкууд худалдан авч болох ам.долларт маш хатуу хязгаарлалт тогтоосон.

28 настай Владислав Монголоор дамжин Вьетнамд ирсэн бөгөөд Оросын картыг дэлхий даяар хаасан. Вьетнамд бид Оросын Вьетнам дахь банкны АТМ-аас мөнгө авах боломжтой хэвээр байна. Энэ шалтгааны улмаас  Вьетнамд ирсэн тухайгаа ярьж байв. “Үнэндээ би өөр улс руу явмаар байна, гэхдээ хаа сайгүй хаалттай байгаа тул одоо өөр газар явахад хэтэрхий оройтсон гэж бодож байна” гэдгийг тэрбээр мөн тодотгож байв.

Иван Сергеевич Монголд ирж байгаа оросуудад ажил олж авахад хэлний бэрхшээл зэрэг асар их бэрхшээл тулгардаг талаар тайлбарлав. 50-иас  дээш насны монголчууд ерөнхийдөө бага зэрэг оросоор ярьдаг ч ихэнх залуучууд зөвхөн монгол, англи хэлээр ярьдаг. Иван “Ихэнх оросууд тогтвортой орлого олж чаддаггүй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажилд хагас цагаар ажиллах нь тийм ч амар биш. Би тэдэнд ядаж ажил хийж, амьдралаа залгуулах газар олоход нь туслахыг хичээдэг” гэв.

Владислав цэргийн алба хаахаас зайлсхийхийн тулд Оросоос зугтах хүртлээ Молчанов-Сибирскийн Эрхүү мужийн улсын бүх нийтийн шинжлэх ухааны номын санд ажиллаж байжээ. “Би найз нөхдийн хамт Монголд ирсэн бөгөөд мөн ийм шалтгаанаар эх орноо орхин явахаас өөр аргагүй болсон олон орос хүмүүстэй уулзсан” талаараа тэрбээр ярьж байв. Дайн зогсохгүй бол оросууд Монголд ирэх хандлага үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа Владислав ярьж байв.

“Дайчилгааны улмаас хүмүүс есдүгээр сарын 21-нээс хойш эх орноо орхин гарсан. Яг одоо Монгол руу орох оросуудын урсгал буурсан ч удахгүй Оросоос гарах гэж байгаа хүмүүс байсаар байна. Дайн бол ямар ч  утгагүй зүйл бөгөөд Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн хар бараан, ичгүүртэй хэсэг юм. Путин бол гэмт хэрэгтэн” гэв. Үүнтэй адилаар Иван Сергеевич “Дайн дуусах цаг болсон гэж би бодож байна. Урт хугацаанд ямар ч байсан Орос улс маш том хохирол амсах болно. Энэ бол хэзээ ч болохгүй байх байсан утгагүй дайн юм. Украин газар нутгаа авч үлдэнэ.  Орос ямар ч байсан ялагдах талдаа байна. Энэ бол хэзээ ч эхлэх ёсгүй дайн бөгөөд хоёр талыг сүйрүүлж буй дайн юм.” гэв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ17 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн