Дэлхий

Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд генерал асан үнэмлэхүй ялалт байгууллаа

Нийтэлсэн

Барууны үзэлтэй Петр Павел Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тодруулбал, тэрбээр Генерал асан тэрбумтан популист өрсөлдөгч Андрей Бабишийг тус улсын түүхэн дэх хамгийн том зөрүүгээр ялсан юм.  Тэтгэвэрт гарсан генерал, НАТО-гийн ахлах командлагч асан Петр Павел Орос, Украины хооронд өрнөж буй дайны хэрүүлд дарагдсан сонгуулиар Ерөнхий сайд асан Андрей Бабишийг үнэмлэхүй ялж Чехийн ерөнхийлөгчийн албан тушаалд очлоо.

Бараг бүх саналыг тоолж дууссаны дараа Павел 58.3-41.6 хувийн зөрүүгээр давамгайлсан нь Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэгдсэн хамгийн их зөрүү бөгөөд улсын хэмжээнд 958,000 гаруй санал илүү байжээ.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version