Энтертайнмент

Дуучин Марк Антони 30 насаар дүү бүсгүйтэй ДӨРӨВ ДЭХ хуримаа хийлээ

Нийтэлсэн

Дуучин Марк Антони орон нутгийн цагаар бямба гарагт Майами арал дээр 24 настай Надиа Феррейратай хуримлалаа. Парагвай улсын гоо бүсгүй Надиа Феррейра 2021 онд эх орноо төлөөлөн “Miss Universe” тэмцээнд оролцож, тэргүүн дэд байрын эзэн болж байсан билээ.

54 настай Марк Антони 2000-2004 онд Даянара Торрес, 2004-2014 онд Женнифер Лопез, 2014-2017 онд Шэннон Де Лима нартай гэрлэж байсан. Энэ хурим түүний 4 дэх хурим бөгөөд сүйт бүсгүй Надиадаа өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэх санал тавьсан байна.

Сүйт бүсгүй Galia Lahav-ийн урласан цэцгэн хээтэй хуримын даашинзаар гоёсон бол Марк Антони Dior брэндийн хослол өмсчээ. Хуримын ёслолд Девид Бекхэм, Салма Хайек, Лин Мануэль Миранда нарын алдартнууд оролцжээ.

Мексикийн магнат Карлос Слим болон Девид Бекхэм нар Марк Антонигийн гэрч болсон бол Карлос Слимтэй гэрлэсэн Мария Елена Торруко сүйт бүсгүйн гэрч болжээ.

Хуримын ёслолд Марк Антони болон Женнифер Лопес нарын ихрүүд оролцоогүй гэнэ. Ёслол болох үеэр тэд Женнифер Лопес болон Бен Афллек нартай Лос Анжелес хотноо байжээ. Мөн Антонигийн 29 настай охин Ариана, 27 настай Чейс нар ч мөн хуримын ёслолд оролцоогүй бололтой.

 

 

Exit mobile version