Нийгэм

Д.Чойжамц: Онцгой байдал намжихаар засал номыг албан ёсоор зохион байгуулна

Нийтэлсэн

МБШТ, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц мэдээлэл хийв. Шинэ коронавирусийн эсрэг үрэл тараана гэх мэтчилэн цаг үеийн асуудал өөрийн эрхгүй Гандан тийш чиглэсэн юм. Мөн цагаан сар тэмдэлэх үгүй, засал  мөрөө хэрхэх зэрэг асуултуудтай суугаа сүсэгтэн олонд хандав.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц:

Сарьсан багваахайн зургийг сударт дэлгэж цаг цөвтөхийн үед түүнээс үүссэн хижиг дэлгэрч ард иргэдийг зүдрээнэ гэж 700 жилийн өмнө айлдсан байдаг. Бид халдварт өвчний эсрэг өнгөрсөн арав гаруй хоног зохих номыг хурж байна. Мөн Гандангийн дэнжид маск тараах гэх мэт ажлуудыг чадлынхаа хэмжээнд зохион байгуулсан. Ганданд ирж буй сүсэгтэн олны ариун цэвэр, аюулгүй байдалд ч анхаарч байгаа гэв.

Ийм цөвүүн цагт амиа хичээх үзэл байж огт болохгүй. Нэг монгол хүн халдвар авахад л аюул болно гэдгийг мэдэж байгаа байх. Өөрийн өнөө маргаашийн жаргалын төлөө аялах, ашиг хонжооны төлөө явах зэрэг нь бусад монголчуудаа эрсдэлд оруулж буй үйлдэл гэдгийг ухамсарлахыг уриалав.

Үүнээс гадна Үрэл- ний тухайд,  гурван сая хүнд тараах боломжгүй. Орц, найрлага гэх мэтээс хамаараад санхүүгийн хувьд ч чадахгүй гэлээ. Мөн цагаан сарын заслаа заавал ийм хүнд үетэй давхцаж хийлгэх гэж нэг цугларч бөөгнөрөх хэрэггүй. Учир нь бид засал номыг онцгой нөхцөл намжисны дараа албан ёсоор зохион байгуулах болно. Ер нь тэгээд заавал шинийн 15 -ны дотор засал хийлгэх ётой гэж үздэггүй ба хоёр, гурван сарын дараа ч болно гээд сар шинэдээ сайхан бодол өвөртөлж золгохыг ерөөв.

Exit mobile version