Нийгэм
ICE TOP хамтлагийн Боогий буюу С.Чулуунбаярыг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо
Өнгөрөгч 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр “Ice top” хамтлагийн зарим гишүүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгасан байдаг.
Улмаар тус хамтлагийн гишүүн Боогий буюу С.Чулуунбаярыг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр (2023.01.30) Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан юм.
Гэвч яллагдагч С.Чулуунбаярын өмгөөлөгч өвчтэй учир шинээр өмгөөлөгч авах, шинэ өмгөөлөгч хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, ирэх хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулж, шийдвэрлэсэн байна.
С.Чулуунбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.-1 буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх зүйл ангиар буруутган, шүүж байгаа юм.