Бидэнтэй нэгд

Нийгэм

Олон Улсын шүүгчийн сонгуульд Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлэхээр танилцуулжээ

Нийтэлсэн

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофманскийн урилгаар Нидерланд улсын Гааг хотноо Ромын дүрэмд оролцогч талуудын Шүүгч нарын семинар, Шүүхийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн багтсан байна.

Олон улсын эрүүгийн эрх зүйн систем дэх үндэсний шүүхийн үүрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан семинар хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн, төрлөөр устгах гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүх байгууллагын үүрэг, нотлох баримт, гэрчийг хамгаалах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тайлбар зэрэг нийтлэг тулгардаг асуудал, шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцжээ.

Ерөнхий шүүгч тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофмански, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Кан, НҮБ-ын Олон Улсын шүүхийн Ерөнхийлөгч Жоан Донахью нартай тус тус уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдний зүгээс хэрэгжүүлж буй сургалт, дадлагажуулах хөтөлбөр зэрэгт Монгол Улсын шүүхийн ажилтнуудыг хамруулах боломжийн талаар санал солилцон, харилцан идэвхтэй ажиллахаар тохиролцсон байна.

 

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофмански Улаанбаатар хотноо энэ онд зохион байгуулах Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнуудын бүс нутгийн өндөр түвшний семинарт биечлэн оролцохоор төлөвлөж буйгаа илэрхийллээ.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг манай улс Олон Улсын Эрүүгийн шүүхийг байгуулах үйлсэд идэвхийлэн оролцсон анхны гишүүн орнуудын нэг болохыг онцлов Мөн шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсад хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан байна. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн бүс нутгийн өндөр түвшний семинарыг эх орондоо амжилттай зохион байгуулах итгэл дүүрэн байгааг,  хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгох 2023 оны сонгуульд шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар танилцуулжээ.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурор Карим Кан Олон Улсын Эрүүгийн шүүхэд хөгжиж буй орнуудын идэвхтэй оролцоог хангах нь эрхэм зорилтын нэг болохыг тэмдэглээд тус шүүхийн шүүгчийн сонгуулийн ажилд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, идэвхтэй ажиллахыг зөвлөлөө. Мөн хөгжиж буй орнуудын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын шүүхийн ажилтныг нэр дэвшүүлэхийг санал болгож, уг хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын халуун цэгүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцах, туршлага судлах боломж байгаа гэв.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг гэрээт ажилтан ажиллуулах хамтын ажиллагааны гарцыг ашиглаж, холбогдох мэдээллийг ойрын хугацаанд хүргүүлэхээр тохирлоо.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа