Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Монгол Улс “Рио Тинто”-гоос “Оюутолгой”-н өргөтгөлийн төсвийг өсгөхгүй байхыг хүсжээ

Нийтэлсэн

Говь цөл дэх Оюутолгойн асар том зэс, алтны уурхай дахь түнш Рио Тинтогоос уг төслийг өргөтгөхөд шаардагдах 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн талаар Монголын Уул уурхайн сайд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Төлөвлөгөөнөөс хоцорсон, төсвөө хэтрүүлсэн уурхайн гүний өргөтгөлтэй холбоотой удаан үргэлжилсэн маргааныг хоёр түнш саяхан эцэслэж, Рио өнгөрсөн онд Монголын Засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөхөөр тохиролцсон. Байгууламжийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байснаас өсөж, санхүүжилттэй холбоотой маргаан үүсгэсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн. Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан” хэмээжээ. Жилд 500 мянга гаруй тонн зэс олборлох төлөвтэй байгаа дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн ордын 34 хувийг Монгол, 66 хувийг Англи-Австралийн уурхайчин Рио Тинто эзэмшдэг. Төлөвлөсний дагуу 2023 оны дундуур гүний уурхайгаас анхны олборлолт хийнэ гэж найдаж байгаагаа сайд мөн онцолж байв.

Дэлхийн уурхайчид ногоон эрчим хүчний тэсрэлтийг эрчимжүүлэхийн тулд зэсийн ашигт малтмалын шинэ ордуудыг эрэлхийлсээр байгаа бөгөөд мотор, батерей, цахилгаан утас үйлдвэрлэхэд ашигладаг улаан металлын үнэ өсөх төлөвтэй байгаа тул Оюутолгой өргөтгөл хийсэн.

Төрийн өмчит уул уурхайн компаниудын муу засаглал нь Улаанбаатарыг олон тэрбум ам.долларын өрөнд даруулж орхисны дараа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хичээж байна. Эсэргүүцлийн жагсаал үүсгэсэн авлигын дуулианы дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30-40 хувийг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна. Мөн Засгийн газар төрийн өмчит бүх уурхайчдад нүүрс, зэс, төмрийн хүдрийн арилжааг дотоодын металлын биржээр дамжуулан явуулахыг үүрэг болгох шинэ хууль баталсан нь ил тод байдлыг сайжруулж, залилан мэхлэх явдлыг бууруулна гэж үзжээ. Ганбаатар “Уул уурхай манай улсын ДНБ-ий дөрөвний нэг, экспортын 90 хувийг бүрдүүлдэг учраас Монгол Улс Засгийн газарт төлөх зэсийн нөөц ашигласны төлбөрийн дээд хэмжээг 7-8 хувь болгох салбарын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Одоогоор аливаа металлын үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь байна. Гэтэл нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар давахад зэсийн баяжмалд 20 хувийн роялти ногдуулдаг. Цаашид үнэ өсвөл илүү байж болно” гэв. БНХАУ эдийн засгаа эргэн нээхтэй зэрэгцээд “Rio Tinto” компанийн хувьцааны ханш эрчимтэй өсөж байгаа юм.Сүүлийн хаалтаар 127.6 австрали доллар болж, сүүлийн 52 долоо хоногийн буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын долооноос хойших дээд түвшинд хүрсэн байна. Харин арилжааны идэвх нь сүүлийн 20 хоногийн дунджаас 77 хувиар өндөр байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн